Жүжигчин Н.Батцэцэг эх орондоо ирнэ

2012/02/17
Share |
Хүмүүс:
Жүжигчин Н.Батцэцэг  эх орондоо ирнэ

“Суварган цэнхэр уулс” “Жинжиймаа” киноны гол дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон МУГЖ Н.Батцэцэг гэр бүлийн хамт  Америкийг зориод удаж байна.  Түүний нөхөр О.Машбатын анхны эхнэр нь СТА, агаарын гимнастикч Ш.Цогцэцэг юм. Циркийн урлагт одоо хэр нь хүчин зүтгэж  яваа энэ бүсгүй ид залуухан насандаа бусдын буруугаас болж хүнд гэмтсэн бөгөөд эр нөхрөө зовоохгүй гэсэн агуу их хайрынхаа хүчээр  дэргэдээсээ явуулсан гэдэг.  Ингээд найруулагч О.Машбат эхнэрээсээ салж,  жүжигчин Н.Батцэцэгтэй гэрлэсэн нь тухайн үедээ нэлээн шуугиан тарьж байсан.  Харин одоо бол тэд хоёр хүүгийн эцэг эх.  Америкт байх хугацаандаа уран бүтээлч гэр бүлийнхэн өөрсдийн хийсэн киногоо гадны зах зээлд гаргаж, хөвгүүдээ өөрсдийн мэргэжлээр сурган, телевизийн цуврал нэвтрүүлэг явуулсан гээд олон ч ажил амжуулсан бөгөөд тун удахгүй эх орондоо ирэх сурагтай.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.