“Монголын Залуучуудын Холбоо” шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

2012/02/21
Share |
Хүмүүс:
“Монголын Залуучуудын Холбоо” шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

Хуучин “Эвлэлийн төв хороо”-ны үндсэн бааз суурин дээр хадгалагдан үлдсэн 90 гаруй жилийн түүхтэй Монголын залуучуудын Холбоо өнөөдөр шинэ Ерөнхийлөгчтэй боллоо. Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо технологийн газрын дэд даргаар ажиллаж байсан А.Мөнхбат “МЗХ”-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Төрийн албанд ажиллаж байсан А.Мөнхбат ажлаа хүлээлэгэн өгөөд 2 сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд одоо Залуучуудын байгууллагыг толгойлж залуусын дуу хоолой болохоор шинэ ажлаа өчигдөр болсон МЗХ-ны ерөнхий зөвлөлийн 10-р хурлаар сонгогдож тамга тэмдэгээ хүлээн авчээ.

“МЗХ” нь бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. МЗХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Зоригтбаатар нь эрүүл мэндийн шалтгаанаас болж ийнхүү өчигдөр болсон ерөнхий зөвлөлийн хурлаар албаа хүлээлгэн өгсөн бол хуралд оролцсон гишүүдийн 99,9 хувийн саналаар А.Мөнхбат ийнхүү сонгогджээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.