Дуучин Э.Минжинсор охидоо төрүүлэхээс өмнө нөхрөөсөө салжээ

2012/02/27
Share |
Хүмүүс: Минжинсор | 
Дуучин Э.Минжинсор охидоо төрүүлэхээс өмнө нөхрөөсөө салжээ

Их Британаас гаралтай охидын хамтлаг болох “Spice girls” 90-ээд оны сүүлээр дэлхийг байлдан дагуулж байлаа. Тэднийг даган дууриагчид хаа сайгүй бий болсон. Үүний тод жишээ нь Монголын “Spike” хамтлаг. Т.Минжинсор, Э.Номин-Эрдэнэ, Д.Маралгуа, Б.Мөнхтуяа нар байлаа.  Гэвч рок попын ертөнц тэднийг тайзан дээр тийм ч удаан байлгахыг хүсээгүй. Тэд одоо тус тусын ажлаа хийхийн зэрэгцээ бүгд хүний эхнэр, хүүхдийн ээж болцгоосон. Хамтлагийн хамгийн дайчин гишүүн гэгддэг Э.Минжинсорын хувьд Грек эртэй дэр нэгтгэж хоёр ихэр хүүхэд төрүүлэсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан. Өдгөө түүнийг нөхөр хүүхдүүдийн хамт АНУ-д амьдарч буй гэж фэнүүд нь ойлгодог бол үгүй аж. Дуучин бүсгүй саяхан өөрийн Facebook хуудаснаа ”Сонин сэтгүүлүүдээс ярилцлага авах хүсэлт ирдэг ч би одоохондоо яараагүй байна. Гэвч нэг зүйлийг залруулахад нөхрөөсөө аль жирэмсэн байхдаа салсан. Одоогоор 4 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Тиймээс нөхөргүй. Баярлалаа. Ойлгосонд” гэсэн комментийг үлдээжээ.

А.Санчирмаа.Factnews.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.