Уитни Хьюстоны охин эхийнхээ ажил явдлын дараа хар тамхи хэрэглээд “баригджээ”

2012/02/24
Share |
Хүмүүс:
 Уитни Хьюстоны охин эхийнхээ ажил явдлын дараа хар тамхи хэрэглээд “баригджээ”

Нэрт дуучин Уитни Хьюстон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч түүнийг ясыг өндөлзүүлсэн мэдээлэл тасрахгүй бололтой. The Daily Beast хэвлэлийн батлан бичснээр бол Хьюстон 18 настай охин Бобби Кристин эхийнхээ ажил явдлын дараагаар хамаатан садангуудаасаа зугтаж, улмаар хар тамхи хэрэглэй байгаад “баригджээ”.
“Тэр ажил явдлын дараа гэнэт алга болчихсон. Эх нь өөд болсон тул хэн нэгэнтэй яримааргүй санагдсан байж болох юм. Бид түүн рүү удаан хугацааны турш залгаад сураг чимээ гаргаж чадаагүй. Харин дараа нь хар тамхи хэрэглэчихсэн байхтай нь таарсан” гэж Бобби Кристинийг сайн мэдэх эх сурвалж дээрх хэвлэлд өгүүлсэн байна.
Бобби Кристин хар тамхи хэрэглэх болсон нь тэгтлээ гайхах зүйл бас  биш гэнэ. Түүнийг бага байхад эх нь буюу Уитни Хьюстон дэргэдээ суулгаж байгаад хар тамхи татдаг байсан гэж зарим эх сурвалж хэвлэлд ярьсан удаатай.
Уитни Хьюстон амьдралынхаа сүүлийн хэдэн жилд өөрөө хар тамхи, согтууруулах ундааны нөлөөнөөс гарахыг хүссэнээс гадна охиноо энэхүү хорт зуршлаас хол байлгах гэж хичээсэн ч тусыг олоогүй бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.