Ховор бараа

2012/02/27
Share |
Хүмүүс:
Ховор бараа

Өөрийнхөө нэрээр нэрлэсэн дуу, бүжгийн хамтлаг байгуулж эстрадыг жинхэнэ поп-хөгжим рүү татан оруулсан гэж хэлж болох чадварлаг уран бүтээлч бол Л .Байзда. Тэрээр 1993-2000 онд, ялангуяа карьерийнхээ эхний жилүүдэд "Танилцъя охин", "Чиний зураг", "Үүрдийн наран" зэрэг дуунуудаараа үзэгчдийн сэтгэлд хоногшин, мандаж явсан нэгэн. Тухайн үед хамгаалалтын алба гэж байгаагүй учир тоглолтын дараа харих гэж мачийдаг байсан гэдэг. Бүхий л хаалганы гадна охид бүчиж  саатуулна. "Танилцъя охин" гээд дуулчихсан болохоор "танилцахгүй ээ" гэлтэй биш. Арай хийн машиндаа суухад нь, машинтай нь дамжлаад явах дөхнө. Ийм хэмжээний шүтэн бишрэгч Л.Байздагаас өөр хэнд ч байгаагүй гэдэг. Ийнхүү олон охид бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэж явсан Л.Байзда нэг хэсэг гадаадад амьдрахын зэрэгцээ сурч байгаад эх орондоо ирсэн. Харин  тэрээр өнгөрсөн бямба гаригт Монгол бөхийн өргөөнд болсон “Гурван бүдүүн” хамтлагийн тоглолтонд ирж ая дуугаа өргөсөн юм. Мөн “ Яагаад алга ташихгүй байна аа, би чинь ховор  бараа ш дээ” хэмээн хошигнож харагдсан. Үнэхээр ч тэр “ховор бараа”.

А.Чимгээ. Factnews.mn     

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.