Аглуу Ану хатны аавын дүрд тоглоно

2012/03/02
Share |
Хүмүүс:
Аглуу Ану хатны аавын дүрд тоглоно

Б.Шүүдэрцэцэгийн зохиолоор бүтээх "Ану хатан" түүхэн уран сайхны киноны гол дүрийн жүжигчид тодорчээ. Хошин урлагийн салбараас төрсөн отгон Гавьяат Л.Баттулга буюу Аглуу Ану хатны эцэг хошуудын Очирт цэцэн ханы дүрд тоглох гэнэ. Өнгөрсөн жил Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийн гол дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр дөрвөн Ойрадын хүчирхэг түүхэн хүний дүрийг авьяасаар “зодож” бүтээнэ гэдэгт кино багийнхан итгэж байгаа ажээ.

Мөн тэрбээр өнгөрөгч хавар Казакстан улсад Ойрадын Галданцэрэн хааны тухай бүтээсэн түүхэн кинонд дүрээ мөнхлөөд амжсан юм. Харин Ардын жүжигчин Г.Мягмарнаран Галдан хааны авга Цөхүр увшийн дүрд тоглох гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.