Х.Тэмүүжин “элгэн нутгаа” мэддэггүй

2012/03/02
Share |
Хүмүүс:
Х.Тэмүүжин “элгэн нутгаа” мэддэггүй

УИХ-ын гиш үүн Х.Тэмүүжин зууны шилдэг дуу “Халуун элгэн нутаг”-ийг мэддэггүй бололтой.

Тэрбээр Төрийн ордонд саяхан АНаас зохион б а йг у у л с а н “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийн үеэр үүнийгээ батлах шиг болов. Лекцийн төгсгөлд илтгэл тавьсан АН-ын гишүүд тайзнаа гарч их л хүндэтгэлтэйгээр “Халуун элгэн нутаг” дууг дуулсан юм. Гэтэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дуу дуулах байтугай хүний урманд амаа ч хөдөлгөсөнгүй.

Түүнийг харсан зарим нэг хүн “Илтгэл тавиад ам нь чилчихсэн байх. Арай ч энэ дууг мэдэхгүй монгол хүн гэж баймааргүй юм” хэмээн өмөөрөнгүй өнгөөр ярьж байсан шүү. Үнэхээр “Эдийн засгийн хөгжил, хариуцлага, шударга ёс” сэд­вээр илтгэл тавьснаас болоод эрүү ам нь чилсэн үү, эсвэл эх орноо магтан дуулсан дуугаа мэддэггүй юу гэдэгт Х.Тэмүүжин гишүүн өөрөө л хариулах байх даа.

Эх сурвалж:Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.