Манайхан Афганд буюу Монгол лантуу

2012/03/02
Share |
Хүмүүс:
Манайхан Афганд буюу Монгол лантуу

АНУ-ын Дипломат блогт "Өдрийн шилдэг зураг" хэмээх булан байдаг юм байна. Уг булангийн 2 сарын 28-ны шилдэг зургаар Афганд алба хааж буй монгол залуусын бие хамгаалах урлагийн үзүүлбэр үзүүлж буй фото шалгарчээ. "Монгол лантуу - Гэртээ бүү турш" хэмээн нэрийдсэн уг зургийг 2 сарын 18-ны өдөр Кабул хотноо, Олон Улсын Энхийг Сахиулах Хүчний  штабт "Монголын өдөр"-ийг тэмдэглэх үеэр авсан аж. Блогт бичсэнээр Монголын зэвсэгт хүчнийхэн 2010 оноос хойш Афганистанд алба хааж буй, тус улсын хойт хэсгийн иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладгаас гадна Афганы Үндэсний Армийн бие бүрэлдэхүүнийг бэлтгэлжүүлэн, сургадаг юм гэжээ.



Ийнхүү жижиг гэлтгүй энэ мэт мэдээгээр Монголын зэвсэгт хүчний олон улс дахь нэр хүнд өссөөр байна.

Дайчдадаа халуун баяр хүргэе!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.