Дуучин С.Сэрчмаа: Ганцаараа хорвоод төрчихөөд хосоороо амьдрах нь магадгүй бурхны нэг хүсэл байх

2012/03/03
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Дуучин С.Сэрчмаа: Ганцаараа хорвоод төрчихөөд хосоороо амьдрах нь магадгүй бурхны нэг хүсэл байх
Хайрын олон сайхан дуугаараа монголчуудын зүрхийг эзэмдэж явсан МУСТА, дуучин С.Сэрчмаа харийн бэр болон одсон. Ийн одсон шигээ нэг л өглөө чимээ аниргүйхэн эх орондоо ирсэн нь хэсэгтээ л хэвлэлээр шуугиан дэгдээгээд авсан. Охиноо өсгөхөөр, уран бүтээлээ хойш тавиад байсан тэрбээр сүүлийн үед хэд хэдэн тоглолтод дуулж, фэнүүдийнхээ сонорыг мялаах болов. Тиймээс энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа хайрын элч дуучин, МУСТА С.Сэрчмааг урьсан юм. Түүнийг “Про саунд” студид шинэхэн дууныхаа хоолойны бичлэгийг хийлгэн тун ч завгүй байхад нь очиж ярилцсан юм. Тэрбээр хувийн амьдралынхаа тухай нэг ч зүйл ярихгүй шүү гэсээр яриагаа эхэлсэн юм.

-Тантай уулзалгүй их уджээ. Ажил, амьдрал гээд бүх зүйл тань сайн биз дээ?
-Баярлалаа, бүх зүйл сайн байгаа.
-Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Энэ өдрийн талаар хайрын дууч бүсгүй маань сэтгэлдээ ямар бодол тээж явдаг юм бол?
-Гэгээлэг, нандин бүг­дийг тээж явдаг. Энэ өдөр хосуудын баяр, хайрын өдөр шүү дээ. Энэ ч утгаараа эмэг­тэй нь эрэгтэйдээ шоколад, эрэг­тэй нь эмэгтэйдээ ямар нэгэн бэлэг өгч бие биенээ баяр­­луул­даг байх гэж бодож бай­на.
-Харин хайрын тухайд?
-Хайрыг уу.
-Тийм ээ?
-Хайр олон янз шүү дээ. Ээж аав, анд нөхөд, бурхны хайр, энэрэл гээд л...
-Тийм л дээ. Гэхдээ та­наас би эрэгтэй, эмэгтэй хү­мүүсийн хоорондын хайрын ту­хай асуугаад байна л даа?
-Дурлалт хосуудын хоорон­­дох нандин холбоог улаан өнгө, дүрэлзэн ассан гал­тай зүйрлэж болно. Тийм их эрч хүчтэй, давалгаалж дол­гиолсон, хуулирч эрчил­сэн, басхүү зогсолтгүй эр­гэж бай­даг гэдэг үүднээс би хайрыг улаан өнгөөр тө­сөөл­дөг.
-Үнэхээр гоё хариулт бай­на. Бас олон ч хүн хайрын тухай тань шиг бодол тээж явдаг байх гэж бодож бай­на?
-Баярлалаа.
-Харин ханийн тухай та ямар бодолтой явдаг вэ?
-Хань, хос гэдэг гэрийн хос багана нь юм даа. Ялан­гуяа эр нөхөр амьдралын ноён нуруу, өмөг түшиг нь байх ёстой. Магадгүй эр хүн тэр хос баганаас илүү даацтай, амьдралын ачааг үүрч, явах ёстой гэсэн бодол надад байдаг. Хувь хүн талаасаа шүү дээ. Хүний хань гэдэг нэгнийгээ хайрлаж, зовж гуниг­лахад нь сэтгэлийн дэм болж, бүдрэхэд нь түшиж тулж чаддаг л байх хэрэгтэй. Ганцаараа хорвоод төрчихөөд хосоороо амьдрах нь магадгүй бурхны нэг хүсэл байх. Миний ээж аав хоёр ч хар багаасаа ханилаад 50 гаруй жил болж байна. Үнэхээр нэг насны хайр, заяаны хань яах аргагүй мөн.


-Насны хайр, заяаны хань гээд л ярьсан тань дуу­чин Сэрчмаа намба суугаа юу даа гэж бодогдлоо?
-Тийм ээ, магадгүй. Хүний хань, хүүхдийн эх боло­хоор өөрийн эрхгүй уян зөөлөн, амьдралын мөн чанарыг өөрөөр хардаг бол­чихдог юм байна.
-Та үнэхээр намба сууж ээ?
-Өө, маш их баярлалаа./Инээв/
-Нээрээ эмэгтэй хүн эр нөх­рөө эцэг шигээ хүн бай­га­а­сай гэж хүсдэг гэсэн. Энэ үг­тэй та хэр санал нийлэх вэ?
-Мэдээж санал нийлнэ.
-Тэгвэл аав тань ямар хүн бэ, бас эр нөхөр тань?
-Сайхан буурал бий. Бүхий л зүйлийг болгодог. Өөрөө л хийхийг эрмэлзэж, зорь­дог зантай. Зуршил, зан нь ч юм уу сайн мэдэхгүй. Аав минь дайчин, хөдөлмөрч хүн. 70 шүргэж яваа хэрнээ л төвөггүйхэн хашаа давчихна, машин бариад давхичихна. Аавыгаа заримдаа ажихад нас нь яваад байгаа хэрнээ сэтгэл нь, хийж байгаа үйлдэл нь залуухнаараа байгаа юм шиг санагддаг юм. Харин эр нөхрийн хувьд цаг хугацааны шалгуураар заяаных уу, биш үү гэдэг нь шалгагдаад ирдэг юм билээ.
-Ингэхэд та тасралтгүй дуулиан, шуугиан дунд амь­дарсан дуучин. Одоо ч хэв­лэлийн баатар хэвээрээ?
-Энэ үнэн. Олонд таниг­даж эхэлсэн үеэс л хэвлэлээр намайг чичилж, хэлэх хэлэх­гүй үгээр дайрч эхэлсэн. Өнөөдөр ч гэсэн янз бүрээр хэлүүлээд л сууж байна.
-Шалтгаан нь?
-Чи мэдэж байгаа шүү дээ.
-Баян, хөгшин эрийн цайг чанах боллоо гээд үү?
-Уучлаарай, энэ миний амьд­рал, миний л сонголт гэж бодож байна.
-Тийм ээ, таны сонголт. Гэхдээ ний нуугүй хэлэхэд таны тэр сонголт, таны амьд­рал үнэхээр хайр дээр суурилсан уу, үгүй юу гэдэг нь олон хүнд эргэлзээ төрүүлдэг?
-Ямар утгаараа эргэлзээ төрүүлдэг гэж.
-Яах вэ дээ. Баян, хөг­шин... гэдэг үгийн цаана хай­раас илүү ихэвчлэн мөн­гө сонсогддог нь нууц биш болоод байна шүү дээ?
-Уучлаарай, хайр сэтгэлд мөнгө, эрх мэдэл, хөгшин залуу хамаагүй байх гэж хэлэх байна.
-Тэр ч тийм. Гэхдээ л таныг эр нөхрөөсөө салж, төр­хөм­дөө буцсан тухай хэвлэлээр нэг хэ­сэгтээ шуугисан. Энэ үнэн юм уу?
-Тэгээд ч зогсохгүй нөх­рөөсөө их хэмжээний мөнгө нэхэм­жилсэн, УИХ-ын гишүүний нөхөртэй Бээ­жинд уулзаж, учирч байгаад нөхөр­төө баригдсан гэсэн мэдээлэл гар­сан. Танай сониноор дам­жуулж энэ бүх мэдээлэл ямар ч үндэслэлгүй гэдгийг ал­бан ёсоор хэлэх байна.
Харин бид гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй. Мэдээж намайг Монгол руугаа буцаж, уран бүтээлээ хийнэ гэхэд нөхөр маань ойлгож, хүлээж аваагүйн улмаас маргалдсан зүйл бол бий. Гэхдээ тэр хүнийг буруутгах аргагүй шүү дээ.
-Яагаад ямар ч буруугүй гэж?
-Яах юу байх вэ дээ.Тэр хүн тэндээ төрж, өссөн, өөрийн гэсэн ажилтай. Тэр бүгдийгээ орхиод на­майг дагаад ирэх ямар ч боломж­гүй шүү дээ. Тиймээс бид тус­даа амьдарч байна. Энд нэг зүйлийг хэлмээр байна. Ямар ч хүн сална гэж бодож хүн­тэй суудаггүй байх. Аз жар­галтай, үүрд сайхан амь­дарна гэж бодож л гэрлэдэг биз дээ.
-Хувийн амьд­рал руу тань өнгийсөн бол уучлаарай. Гэхдээ тантай уулзсан ямар ч сэтгүүлч тэнэг л биш бол таны тухай хэвлэлээр шуу­гиж байгаа энэ олон дуу­­лианы үнэн, зөвийг тод­руулахгүй өнгөрч чадах­гүй байх гэж бодож байна. Тэгэхээр хайрын элч дуучин маань урлагт зүтгээд нэлээд олон жил болж байна?
-Цаг хугацаа гэж өөрийн эрхгүй биднийг дуу алдуулах юм. Нэг л мэдэх нь ээ, олонд танигдаад 13 жил болчихож ээ.
-Урлагийн тогоонд ча­нагд­сан 10 гаруй жил танд яг юу өгсөн юм бэ?
-Их зүйлийг өгсөн шүү дээ. Наад зах нь амьдралын баяр баясал, аз жаргалыг.
-Бас л гоё хариулт байна. Та удаан хугацаанд уран бүтээлээсээ хөндий байлаа шүү дээ. Уншигч, сон­сог­чид маань танаас их зүйлийг хүлээж байгаа нь тодорхой?
-Тийм ээ. Дөнгөж саяхан шинэхэн уран бүтээл, нэгэн сайхан дуугаа өлгийдөн авлаа. Энэ дуундаа нэр өгч хараахан амжаагүй байна. Шинээр клип хийлгэж, дүрсжүүлэх бодолтой байгаа. Ер нь маш олон дуун дээр ажиллаж байна. Мэдээж хүмүүс надаас их зүйлийг харж байгаа. Хэсэг хугацаанд Монголдоо уран бүтээлээ хийсэнгүй. Одоо бол хамгийн гол нь чанартай, сайн уран бүтээл хийхийг зорьж байна. Болсон болоогүй уран бүтээл гаргаад, энэ хүнээс дуу авчихсан юм чинь тэр дууг нь дуулчихъя гэдэг үе маань ард үлдсэн гэж ойлгож болно. Гол нь чанартай, даацтай сайн уран бүтээл хийж, гаргахыг зорьж, эрэлхийлж явна даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hanala Купить Дурь РадужныР¹ Blue sky candy ЗакладкР¸ лирика в ЕнисейсРºÐµ ЗакладкР¸ стаф в Горняке Prosto24 biz чита Rusdosug обход блокироР²ÐºÐ¸ Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в ШелеховРµ Купить марихуаР½Ñƒ Оханск Купить Бутик Большой Камень Рецепт реагентР° Купить закладкР¸ LSD в Южно-сух
IP:91.204.14.213  2018-02-06 20:52:28
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.