Юна Тунгалаг: Эр бэлэг эрхтнээр минь эм бэлэг эрхтэн хийнэ

2012/03/04
Share |
Хүмүүс: Энхриймаа | 
Юна Тунгалаг: Эр бэлэг эрхтнээр минь эм бэлэг эрхтэн хийнэ

Одоогоос хэдэн жилийн өмнө би 17 настай нэг залуутай хамт ажилладаг байлаа. Хичээлийнхээ хажуугаар ажилладаг байсан түүнтэй байнга хоолонд орж, хамт хөгжилддөг байсан. Түүний өмссөн зүүснийг минь шүүмжилж, сайшааж байсан эмэгтэйлэг зан нь дотно нөхөрлөхөд хүргэсэн байж ч болох юм.Түүнээс хойш гурван жилийн дараа түүнтэй холбогдоход түүний дуу хоолой ,гадаад дүр төрх,  хувцаслалт, бүр нэр нь хүртэл өөрчлөгджээ. Түүнийг шинэ найзууд нь, шинэ ертөнц нь бүгд л Юна гэж дуудаж нэрлэх болж. Ингээд Юна Тунгалагтай интэрнэтээр (Skype)-ээр ярилцсанаа хүргэж байна.

- Юнагийн бага наснаас яриагаа эхлэе?
- Би өвөө, эмээгийн хүүхэд. Төрөөд хоёрхон сартайдаа тэднийхээ гар дээр үлдсэн. Ээж минь төгсөх курсын оюутан байхдаа намайг төрүүлсэн болохоор хичээлдээ шамдах ёстой байж л дээ. Тиймээс өвөөгөө аав, эмээгээ ээж  шигээ л бодож өссөн. Ээжийгээ бүр “эгч ээ” гэж дууддаг байсан гэсэн. Ерөнхийдөө хүүхэд нас маань хөдөө л өнгөрсөн дөө. Аргал түүгээд л, ааруул ээзгий идээд л...

- Одоо өвөө эмээ тань хаана амьдардаг вэ. Өвөө эмээгийн хүүхдүүд хэрсүү байдаг?
- Өвөө минь намайг тавдугаар ангийн сурагч байхад өөд болсон. Би өвөөгөө хүнд өвчтэй хэвтэрт байхад нь чадлынхаа хэрээр асарч байсандаа баярладаг. Өвөө намайг“зөөлхөн гартай” гээд толгойгоо бариулах их дуртай байж билээ. Бас зураг зурах авъяасыг миний өвөө л анх нээж, хөгжүүлсэн. Өвөө өөрөө их гоё зурдаг хүн байсан. Морийг үнэхээр сайхан зурна. Би өвөөгөө санахаараа морь зурах дуртай. Миний эмээ нутаггаа энх мэнд аж төрж байгаа. Хөдөлмөрч, сайхан буурай бий.

- Дархан хотод өнгөрөөсөн сурагч үеэ одоо нэг дурсвал?
- Дунд сургуульд элсэн орсноор би ээжтэйгээ амьдарч эхэлсэн. Зургаан настайдаа сургуульд орж байлаа. Сургуульд орохоос өмнө миний үс бэлхүүсээ өнгөрсөн урт байсан. Мэдээж үсээ халимаг болгоод л сурагч болж таарна. Тэгээд ээжтэйгээ хөтлөлцөөд явж байтап хүмүүс “хүүе танай хүүхэд чинь охин байсан биз дээ" гэж асуугаад байсан гэсэн /инээв/. Би олон жил айлын ганц хүүхэд байсан болохоор ээжээсээ бараг салдаггүй байлаа.

- Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлчээр 18-хан настайдаа төгсч байсан. Оюутан цагийн найзуудтайгаа хэр холбоотой байна?
- Ингээд дунд сургуулиа төгсөж, 15 настайдаа их сургуулийн оюутан болж байсан. Анги алгасаж суралцсан юм. Бусадтай нөхөрсөг, эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг үзэж байж санаа амардаг хүүхэд байсан. Их сургуулийн ангийнхан маань надад их дотно санагддаг. Ихэнхтэй нь холбоотой байдаг. Фэйсбүүк, и-мэйлээр гээд л тааралдах бүртээ сонин сайхнаа хуучилдаг, урьдын л адил найз нөхөдийн харьцаатай.

- Сэтгүүлч болох мөрөөдлийг тань юу өдөөж өгсөн бэ?
- Mөрөөдөлдөө би хүрсэн, мэргэжлээрээ ч оюутан ахуй цагаасаа ажилласан. Өөрийн хоёр ч бүтээлийг хэвлүүллээ. Цаашид ч мэргэжлээрээ ажиллана гэж бодцог. Би сониуч хүүхэд байсан. Хүний амьдралын утга учрыг, хорвоо ертөнцийн мөн чанарыг бага байхаасаа л өөрийн өнцгөөс хардаг байсан. Ээж маань ч миний хүслийг дэмжсэн.

- Оюутан байхдаа сонинд ажиллаж байсан болохоор “ам бүл наймуулаа, авдаг цалин зуу ’ ’-г урдаа гурваар нь давхарлаж тавиад амтархан зооглодогсон...
- (инээв...) Оюутан болсон үеэсээ л биеэ даахыг хичээж, ээжээсээ аль болох “татвар” нэхэхгүйг хичээдэг байлаа. Оюутан хүн л болсон хойно өлсөнө, ядарна. Гэхдээ би сонинд мэдээ, ярилцлага нийтлүүлж олсон мөнгөөрөө өөрийнхөө ходоодыг борлуулчихдаг байснаараа бахархдаг. Нэгдүгээр курс төгссөний дараа оюутны амралтаараа дадлага хийж анх удаа өөрийн хүчээр 2970 төгрөг олж байлаа шүү дээ. Мөнгөө авангуутаа шууд ажлын хажуугийн цайны газраас хуушуур авч идэж байсан маань санаанаас гардаггүй.

- Анхны ном “Өчигдөр”.Та үүндээ бүхий л өчигдрөө багтааж чадсан уу?
- Анх би хоёрдугаар курсын оюутан байхдаа “Үнэн” сонины албан ёсны сурвалжлагч болж байлаа. 16-хан настай байсан. Т эр хамт олны надад өгч байсан итгэлийг одоо ч би хайрлаж явдаг. Ажиллаж эхэлснээсээ хойш маш олон мэдээ, нийтлэлийг хэвлүүлжээ. Анх урлаг, соёлын албанд ажиллаж байхдаа Монголын бараг бүхий л олны танил эрхмүүдтэй ярилцлага хийсэн байсан. Сургуулиа төгсөх жилдээ тэр ярилцлагуудаа эмхэтгэж “Өчигдөр” нэртэй номоо хэвлүүлж байсан юм. Номынхоо ард МХО-ны “Эрдэм” алтан медальт, Нийслэлийн шилдэг залуу алтан медапьт энэ тэр гээд л хамаг цол гуншингаа бичиж байсан (хэ хэ хэ) Одоо эргээд бодоход жаахан ичмээр. Гэхдээ тэр бүхэн миний амьдралын хамгийн гоё дурсамжуудын нэг.

- Ээжээрээ их бахархдаг. Ээжийнхээ тухай яриач?
- Миний ээж дээд боловсролтой, насаараа улсын байгууллагад хөдөлмөрлөсөн, дотроосоо ч, гаднаасаа ч сайхан эмэгтэй бий. Би хүсэл мөрөөдөлтэй байх, түүнийхээ төлөө тэмцэх, тэвчээртэй байх гээд л маш олон гайхалтай зан чанарыг ээжээсээ суралцсан. Хамгийн гол нь хүн өөрөө өөртөө үнэнч байх ёстойг ээж маань л надад ойлгуулж өгсөн дөө.

- Таны нэг гоё үг байдаг. “Өчигдрөө би өөрөө босгосон учраас маргаашид минь хэн ч хошуу дүрэхийг би зөвшөөрөхгүй” гэж. Өчигдрөө дурсах хэр дуртай вэ. Хэрэв таны өчигдрийг компьютерт оруулаад “Delete” хий, эсвэл “continue” хий гэвэл алийг нь сонгох байсан бэ?
- Өнөөдөр бол өчигдрийн үргэлжлэл. Тиймээс би “өчигдөр” бүхэндээ хайртай. Ер нь би өнөөдөртөө сэтгэл хангалуун амьдрахыг л хүсдэг. Хөндлөнгөөс хэн нэгэн миний амьдралд хошуу дүрэхэд дургүй. Яг би өөрийнхөөрөө амьдарч байгаа шиг бусад хүмүүс ч өөрийн урьдах амьдралаа л харах ёстой. Гэтэл өөрийгөө яая гэж байж хүн рүү өлийж, өөлдөг  хүмүүс олон байдаг шүү дээ. Өчигдөрөө үзэн яддаггүй болохоор “delete” хийхгүй.

- Өөрийнхөө трансжендер гэдгийг хэзээнээс, хэрхэн мэдэрсэн бэ?
- Сэтгэп дотроо бол би бүх л цаг үеийн турш эмэгтэй хүн байсан. Манай нийгэм энэ талаархи мэдээлэл, мэдлэг дутмаг учраас яг учрыг нь ололгүй олон жил болсон. Тэгж явсаар 2007 оноос анх би өөртөө үнэнч, өөрийнхөөрөө амьдрах нь чухал юм байна гэж бодож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бусдыг хуурах нь яахав гэж бодъё, хамгийн гол нь өөрийгөө хуурах шиг гутамшиг байхгүй юм байна гэж бодсон. Тэгээд л өөртөө үнэнч байя, хүсэл, зүрх сэтгэлээ дагая гэж шийдсэн.

- Таныг илэн далангүй ярилцаж байгаад баяртай байна. Тэр үедээ гадуур нэг өдөр ч гэсэн эмэгтэй хүн шиг хувцаслаад явахсан гэж бодогддог л байсан байх даа?
- Тэгэлгүй яахав, маш их. Гэхдээ тухайн үед биелэшгүй зүйп мөрөөдөөд байгаа юм шиг л санагддаг байсан. Ерөөсөө одоогийн минь амьдрал миний хувьд хэзээ ч биелэмгүй үлгэр мэт санагддаг байлаа. Заримдаа би өнгөрснөө эргэж хараад гайхах үе олон. Яаж би энд хүрээд ирэв ээ гэж. Тийм ихийг даван туулах эрч хүч, тэвчээр, янз бүрийн доромжлолыг тэсэх сэтгэлийн хат хаанаас надад ирж байсан юм бол юм бол гэж боддог. Ямар ч байсан би итгэлээрээ гэрэл хийж, мөрөөдлийнхөө төлөө тэвчээртэй алхаад байснаа мэднэ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ. Хүн гоё мөрөөдөлтэй , түүндээ хүрэх чин хүсэлтэй, бас тэвчээртэй байхад хүрч боломгүй зүйл байдаггүй юм байна гэж бодож байна.   Одоо ч би зөндөө мөрөөдөлтэй, түүндээ хүрнэ гээд л тэмцэж байна. Мөрөөдөлтэй, тэмүүлэлтэй байх нь амьдралыг илүү өнгөлөг гоё болгодог юм билээ.

- Тухайн үед гэр бүл болон найз нөхөд, ажлын хамт олон яаж хүлээж авсан бэ?
- Мэдээж анх бүх зүйл хэцүү байсан. Эхлээд би өөрөө өөртэйгээ тэмцсэн, дараа нь гэр бүлийнхэнтэйгээ тэмцсэн, мөн ангийн найзууд, ажлын хүрээнийхэн гээд л тэмцсэн. Эцэстээ бүр бүхэл бүтэн нийгэмтэй тэмцэх шаардлага гарч ирсэн. Өөрийнхөө хэмжээнд өөрийгөө илэрхийлсэн, тэмцсэн, чадах бүхнээ л хийсэн. Гэхдээ хар амиа бодоогүй. Надаас өөр олон ийм охид бий, би үзэл бодлоо илэрхийлснээр тэдэнд бас тус болно гэж бодож байсан. Трансжендэр бэлгийн  чиг баримжааны тухай өөрөө ч сайн мэдээлэлгүй хэрнээ Монголын нийгэмд анх энэ талаархи шинэ хуудас нээсэндээ би өөртөө баярладаг.

- Анх ижил хүйстэн залуугаас ярилцлага авахаар явж байсныг санаж байна. Тэр хүнтэй уулзаад л өөрийгөө бүрэн илрүүлсэн байх гэж надад санагддаг?
- Надад давуу талууд байсан. Жишээ нь, би ажлаа хийхийн далимд Монголд цор ганцаараа биш гэдгийг олж мэдсэн. Хамгийн анх гей залуутай ярилцлага хийж байсан тухай та асууж байх шиг байна. Тэр үед би Монголын гей залуучууд болон тэдний дунд ХДХВ, ДОХ-ын өвчлөл их байгаа тухай асуудал хөндсөн нийтлэл бичих даалгавар авчихсан байсан юм. Тэгээд л хайж сурагласаар нэгэн гей залуутай ярилцлага хийх болсон нь ажлын ч, амины ч шинж чанартай уулзалт байсан./инээв/

- Баримтат кинонд та л ганцаараа нүүрээ харуулж, бас өөрийн дуу хоолойгоор ярьж байсан. Яаж тэгж зориглосон бэ?
- Нэгэнт л би цоо шинэ сэдэв, хуудас хөндөж эхлүүлсэн учраас чадал хүрэх бүх зүйлээ Монголын нийгэмд хийнэ гэсэн бодолтой байсан. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг. Тэгээд ч өөрийнхөө энэ байдлаас болж ажил төрлөөсөө хүртэл гарчихсан байсан үе. Хэн нэгнээс нуугдаж амьдардгаа төгсгөл болгоё, шууд өөрийгөө илчлэх нь зөв юм байна гэж бодсон. Тэгээд Монголын ЛГБТ төвөөс хийсэн “Эрх чөлөөний цаадахь худал хуурмаг” баримтат кинонд оролцож өөрийн амсаж туулсан доромжлолын тухай нийгэмд хандаж ярьсан. Тэгснээрээ хүмүүс юу хийж байгаагаа, ямар олон гэм зэмгүй залуусыг ямар ч шалтгаангүйгээр сэттэл зүйн тамд хашиж байгаагаа ойлгож, ухаараасай гэж хүссэн. Яахав, би шууд л өөрийн эрэгтэй дуу хоолойгоор ярьсан. Угаасаа элдэвлэж, маяглах хүсэл ч байгаагүй. Тэгж суух сэтгэл зүй ч байгаагүй юм. Кино орон даяар цацагдсаны дараа найзууд ээж рүү залгаж намайг эмэгтэй хувцастай зурагтаар ярьж байна гэж хэлснээс эхлээд олон хүн намайг таньсан. Тийм зүйл болох л ёстой байсан, тийм цаг үеийг би давах ёстой байсан.

- Ийм явдал болсны дараах таны сэтгэгдэл?
- Би тэгж зоригтой шийдвэрүүд гаргаж байсан нь миний хайртай, дотны хүмүүст муугаар нөлөөлж байсан. Ганцхан өөрийгөө бус тэднийг ч бусдын ярианы, тэнэг харцных нь бай болгож байсан. Гэлээ гээд тэд маань надад гомдоллоогүй, харин ч дор бүртээ намайг дэмжиж, өмгөөлж байсанд нь би талархах үүрэгтэй. Яагаад гэвэл миний дотны хүмүүс бүгдээрээ намайг юу ч буруу хийгээгүйг, ерөөсөө үүнд хэн ч буруугүйг ойлгосон.

- Одоо ямар чиглэлээр суралцаж байна вэ. Ангийнхан чинь эмэгтэй гэж боддог байх даа?
- Нидерланд  улсад анх хөл тавихдаа л би эмэгтэй хүн байсан. Бүгд намайг эмэгтэй хүний хувиар маань харилццаг. Бичиг баримтны маань зураг, мэдээллүүд хүртэл эмэгтэй. Би Амстердамын Загварын Академи (Amsterdam Fashion Academy)-д элсэж орохоор бэтгэлээ хийж байна.

- Та өөрийгөө Австралид байгаагаар мэдээлдэг байсан?
- Би Австралид байгаагүй. Аюулгүй байдлын үүднээс тийм мэдээлэл өгч байсан юм.

- Таныг гей мисс гэгдээд олонд ил болоод ирэхээр хүмүүс янз янзаар дайрч давшилж байсан. Иймээс эх орондоо нэг хэсэгтээ ирэхгүй юм шиг санагддаг?
- “Гей мисс” гэдэг тодотгол бол үзэл бодлоо бусдад хүргэхэд ашигласан жижигхэн зүйл л дээ. Ямар нэгэн сонирхол татах зүйлтэй байж л хүмүүс миний ярилцлагыг уншиж, үгийг маань сонсох байсан. Бодсоноор ч болсон. Гол нь би анхнаасаа болох бүх зүйлийг таамаглаж байсан. Тиймээс хүмүүсийн янз бүрийн хандлагыгболох ёстой зүйл мэтээр хүлээж авдаг байлаа. Тэр тусмаа би Монгол хүн гэдгээрээ, Монгол эх орноороо дандаа бахархаж явдаг. Тэр нийгэм надад хүнээрээ амьдрах боломж олгоогүй болохоос эх оронд маань буруу юу байх билээ дээ. Арван жилийн дараа ч юм уу очиж амраад буцна гэж боддог.

- Монголчууд хэр байдаг бол,  тааралдаж байна уу?
- Недерланд бол хүний эрх талаасаа дэлхийд бараг нэгдүгээрт бичигддэг улс. Ялангуяа ижил хүйстэн хүмүүсийн гэрлэх, ил тод амьдрахыг хуулиараа хүлээн зөвшөөрсөн улс. Ерөнхийдөө Нидерландад олон монголчууд байдаг. Анх ирсэн жилээ монголчуудын шинэ жилийн арга хэмжээнд очсон. Бүгд их сайхан хүлээж авсан. Түүнээс байнгын харилцаатай байдаггүй.

- Яагаад нэрээ сольсон бэ?
- Миний бичиг баримтны нэр эмэгтэй л дээ. Би өөрийгөө ээжийнхээ нэрээр нэрлээд бичиг баримтаа авсан. Ээжийн нэр их урт болохоор эндхийнхэн хэлж чадахгүй намайг Юна гээд байсан л даа, анх. Тэрнээс нь би санаа аваад өөрийнхөө товч нэрийг Юна гэх болсон.

- Эрэгтэй амьдралаар амьдарч байхдаа эмэгтэй хүнтэй сексдэж үзсэн үү?
- Охидуудтай их найрсаг байдаг байсан. Мэдээж сексийн харилцаа ч байсан. Гол нь тэднээс сэтгэл ханамж авч байсан уу, үгүй юу гэдэг л чухал шүү дээ.

- Тэгвэл та таашаал авч үзээгүй гэсэн үг үү?
- Өнөөдрийг хүртэл би сексийн замбараагүй харилцаатай байгаагүй. Би өөрийгөө эмэгтэй гэж бодож байсан учраас эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ороход өөрийгөө эмэгтэй юм шигээр мэдэрч байсан. Гэхдээ ийм харьцаа олон байгаагүй, олон ч давтагдаагүй. Нэгэнт болсон зүйлийг нуугаад байх шаардлага байхгүй. Би эмэгтэй хүн, би эмэгтэй хүнтэй лөсби маягаар харьцсан гэдэг утгаар нь хүлээж авсан.

- Анх гей харьцаанд ороход ямар байсан бэ?
- Мэдээж хэрэг анх би өөрийнхөө эрэгтэй хүнд татагдаад байгаа шалтгааныг гей залуу учраас эрэгтэй хүнд татагдаад байна гэж бодож байсан. Тиймээс гей залуустай найзалдаг байсан. Эргээд харахад би яалт ч үгүй эмэгтэй хүн байсан учраас гей залууд татагдаад байгаагаа мэдэрсэн. Тухайн үед энэ талын ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас, мөн би өөрөө гей учраас эрэгтэй хүнд татагддаг юм байна аа гэж андуурсан байсан. Одоо ч гэсэн надад хамгийн сайн гей найзууд байна. Хамгийн гоё дурсамжуудын нэг гэж боддог.

- Найз залуутай болж амжсан уу?
- Яг одоо ганц биеэрээ амьдарч байна. Уулздаг хүн байгаа ч урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн тулд сүүлийн саруудад бүх анхаарлаа  хичээл  номондоо хандуулъя гэж шийдсэн.

- Таныг 15 саяар хүйс солиулах мэс засал хийлгэх гэж байгаа тухай цацагдаж байсан. Үнэн үү?
- Хүйс солих мэс заслын талаар илүү тодотгож ярих ёстой байх. Учир нь манайханы энэ талаархи бодол үнэхээр буруу. Мөнгө л байвал маргааш гүйж очоод хүйсээ солиулчих юм шиг, тэгээд нөгөөдөр нь гудамжаар гудамжаар гунхаад явж байх юм шигээр төсөөлдөг. Үнэндээ тийм би.Хөндлөнгөөс сонсоход зүгээр л нэг бэлэг эрхтэнг солиод өнгөрөх юм шиг санагдавч үнэндээ үнэндээ хүнд төрлийн мэс засал л даа.Хүний бүх эд эрхтэн, эсүүд өөр хоорондоо уялдаатай баддаг учраас нэг эрхтэнд орсон өөрчлөлт бусад бүх эрхтнүүддээ нөлөөлдөг. Жишээ нь эр бэлэг эрхтнийг эм болгож өөрчилснөөр биеийн бусад бүх эрхтэний үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орно гэсэн үг. Тиймээс ямар ч бэлтгэлгүйгээр хүйс солих мэс засалд орсны дараа бусад эрхтнүүд нь шинэ эрхтнээ хүлээж авахгүй байх, ачаалал нь хэт ихсэх зэргээс шалтгаалж маш олон төрлийн хүндрэл үүсэх нь бий.

- Хүйс солихоос өмнөх эмчилгээний үе шатыг тайлбарлах уу?
- Тиймээс хүйс солих мэс заслын өмнө маш удаан хугацааны бэлтгэл эмчилгээ шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бие организмыг бүхэлд нь шинэ эрхтнээ хүлээж авахад нь бэлдсэний дараагаар мэс ажилбарыг хийдэг гэсэн үг. Ерөнхийдөө удаан хугацааны гормоны эмчилгээ л дээ. Тэр эмчилгээг хийлгэхгүйгээр мэс ажилбарт орох нь амь насаа алдах, мэс заслын дараахь хүндрэлийг давж чадалгүй амиа хорлох зэрэг олон эрсдэлд хүргэнэ. Ийм харамсалтай тохиолдлууд ч олон. Миний хувьд эмчилгээний маань үе шат дарааллын дагуу маш амжилттай хийгдэж байгаа. Энэ онд мэс засалдаа орох шийдвэрээ ч бараг авсан.

- Таны бэлэг эрхтэн донор болох боломжтой юу?
- Боломж байхгүй. Буцаагаад тэрүүгээр эм бэлэг эрхтэн хийчихдэг. Тиймээс тайрч аваад хаячихдаг юм шигээр ойлгох нь хамгийн буруу л даа

- Мэс заслын дараа эргээд охин болно гэж гэсэн үг үү?
- Би эрэгтэй хүний амьдралаар амьдарч үзсэн эмэгтэй хүн. Эрэгтэй байж байгаад эмэгтэй болсон юм биш, харин эргээд эмэгтэй хүнийхээ амьдралд эргэн ирсэн бүсгүй гэж өөрийгөө боддог. Би өөртөө байх ёстойг л эргүүлэн авч байгаа юм.

- Хүүхэд төрүүлэх боломж бүрдэх үү?

...Үргэлжлэл бий

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.