Х.Тэмүүжин: Цагдаагийн дарга нар буу, сум тарааснаа хүлээсэн бол ял сонсохгүй л байхсан

2012/03/05
Share |
Хүмүүс: Х Тэмүүжин | 
Х.Тэмүүжин: Цагдаагийн дарга нар буу, сум тарааснаа хүлээсэн бол ял сонсохгүй л байхсан

2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний хэрэгт цагдаагийн дөрвөн ажилтныг яллагдагчаар та таж, шүүхэд шилжүүлээд байгаа. УИХ-ын гишүүн Х.Тэ мүүжинтэй энэ сэдвээр ярилцлаа.

-Долоодугаар сарын 1-ний өдрийн үймээний үеэр цагдаагийн ажилтнууд иргэд рүү буудсан гэдгийг нотлох сум, хонгио, цагдаагийн өд рийн тэмдэглэлийг та үзүүлсэн. Гэм буруут ныг тогтооход таны цуглуулсан баримт чухал. Баримтыг нягталж шалгая гэхэд та татгалзсан гэв үү?

-Яалаа гэж татгалзах юм бэ. 2009 оны долоодугаар сарын 1-нд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Ажлын хэсэг байгуулж, энэ өдөр эрх нь зөрчигдсөн хүмүүс өргөдөл гомдлоо ирүүлээч гэсэн хүсэлт гаргасан. Хүний эрхийн үндэсний комиссоос дөрвөн чиглэл өгсөн юм. Эхнийх нь үймээнд оролцсон иргэдийг баривчилсныхаа дараа Саатуулах байранд зодсон байдаг. Дараа нь мөрдөн байцаалтын явцад айлган сүрдүүлж, дарамталж, зарим иргэдээс мэдүүлэг авахын тулд буу тулгасан тохиолдол ч бий. Гурав дахь нь гэм буруутайг нь тогтоогоогүй хэрнээ шүүх хомроглон ялласан. Дөрөв дэх асуудал нь галт зэвсэг хэрэглэж хүний амь хөнөөснийг шалгах гэсэн чиглэлийн дагуу бид өргөдөл гомдол хүлээж авсан. Олон нийтэд үзүүлсэн сум, хонгио, өдрийн тэмдэглэл надад бус УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ирсэн. Маш олон өргөдөл гомдол, баримт ирсний дотор дээрх зүйлс байсан. Бид захын баримтыг л үзүүлсэн нь тэр. Бидэнд ирсэн баримт дунд буудуулаад амьд үлдсэн хүний мэдүүлэг ч бий. Цагдаагийн машинтай хүмүүс хаанаас ирээд, хаана зогсож, яаж буудсан гээд тодорхой баримт олон. Тэр ч бүү хэл буудсан цагдаагийн хувийн дугаарыг мэдэж буй амьд гэрч байгаа.

-Цагдаагийн ажилтан сум авчирч өгсөн гэх мэдээлэл байдаг. Энэ үнэн үү?

-Үнээн, үнэн. “Үймээн дэгдээгчид рүү бууд гээд тараасан сум нь энэ байна” гээд авчирч өгсөн гэрч бий. Гэхдээ би нэрийг нь хэлэх гүй. Шүүх хуралд гэрчээр дуу даж, асуух байх. Цагдаагийн ажилтнуудад сум тарааж, гал нээх тушаал өгчихөөд дараа нь байлдааны сумын хонгиог нь түүлгэж оронд нь сургуулийн сумны хонгио цацуулсан юм билээ. Энэ үед тэр ажилтан баримт болгон авч үлдсэнээ бидэнд өгсөн.

-Энэ сум, хонгио баттай нотлох баримт болж чадах уу?

-Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтнуудын өгсөн баримт, мэдүүлэг. Түүнээс гадна үймээний маргааш эрүүгийн гэмт хэрэг илрүүлэх шуурхай Ажлын хэсгийн олсон энэ мэт баримт прокурорт хангалттай бий.

-Үймээний үеэр үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн ажилтан, дарга нар гээд олон хүнтэй би уулзсан. Тэд тухайн үед өдрийн тэмдэглэл бичээд сууж байх боломж байгаагүй гэдгээ хэлдэг юм билээ?

-Тэнэг юм ярьж байх юм. Хэн тийм үймээн дунд өдрийн тэмдэглэл бичээд суух юм бэ. Дараа нь л бичнэ шүү дээ. Хэн гэдэг хүн юу гэж хэлсэн, мэдүүлгээ адилхан өгөхийг хэн үүрэгдсэн, буудаагүй гэж хэлэхийг тушаасан гээд нэр ус, цолтойгоо байгаа. Зөвхөн өдрийн тэмдэглэлээс өөр зүйл байхгүй, энэ нотлох баримт болохгүй гэж бодож байгаа бол эндүүрч байна. Үүний цаана ноцтой баримт олон бий. Буудуулаад амьд гарсан долоон хүнийг яах гэж байгаа юм бэ, худалдаж авах уу эсвэл дахиад буудах уу. Тэдний цаана сумын шархтай олон хүн бидэнд хандсан. Тэр хүмүүс эмнэлэгт сумаа авахуулж буйгаа баримтжуулж бичлэг хийж, зургийг нь аваад хадгалчихсан байна билээ.

-Цагдаагийн дарга нарыг яллах гээд байгаад эргэлзэж, тээнэгэлзэж байгаа хүмүүс цөөнгүй. Олон нийтийг хамарсан үймээнийг тэд л тарааж, намжаасан шүү дээ?

-Би цагдаагийн ажилтнуудыг ажлаа хийгээгүй, үүргээ гүйцэтгээгүй гэж огт хэлээгүй. Цагдаагийн ажилтнууд байдаг бүх хүч чадлаараа ажилласныг бид бүхэн харсан. Энд нэг зүйлийг бодох ёстой. Хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийг илрүүлэхдээ бид гүйцэтгэгчийг олж, захиалагчийг нь илрүүлдэг биз дээ. Түүнтэй яг адил. Буу тараасан уу, хэдэн сум өгсөн юм бэ, хэн тушаал өгөв гэдгээ үнэнээр нь хэлэх учиртай. Энэ хүртэл нь мөрдөн шалгаад тогтоочихсон. Харин одоо захиалагч нь хэн бэ гэдэг л үлдээд байна. Яллагдагчаар татагдсан хүмүүс мөрдөн байцаалтыг цааш нь явуулахгүй, үнэнийг нуугаад байгаа. “Галт зэвсэг хэрэглээгүй, бууд гэж үүрэг өгөөгүй” гээд суугаад байгаа биз дээ.

-Бидэнд мэдэгдэж буйгаар одоо хэр нь бууд гэсэн тушаал өгсөн хүн нь тодорхой бус, буудсан хүн нь бас бүрхэг хэвээр байх шиг. Тийм байж яллах гээд байгаа нь учир дутагдалтай санагдах юм?

-Шүүх хурлын үеэр бүх зүйл тодорхой болох байх. Очоод сонсоорой. Сумаа хаанаас авсан, хэрхэн яаж тараасан гээд бүх зүйл тодорхой байгаа шүү дээ. Хавтаст хэргийг дурын хүн унших боломжгүй болохоор ийм мэдээлэл яваад байгаа байх. Гэхдээ надад прокуророос ирүүлсэн нотлох баримт материал бүгд бий.

-Ингэхэд та үймээн болсон орой хаана байсан бэ. Үймээнд оролцсон залууст төр төмөр нүүрээ гаргаасай гэх хүн тэр өдөр олон байсан шүү дээ?

-Үймээн болж, эмх замбарааг үй байдлыг далимдуулж юу болсныг хэн ч үгүйсгээгүй. Энэ хэргийн улмаас 270 залуу шоронд ороод, хохирлыг нь барагдуулчихсан. Гэсэн атлаа таван хүний амь нас хохирсон, долоон хүн буудуулсан хэргийг яагаад шийдэхгүй байгаа юм бэ. Галт зэвсэг хэрэглэх шаардлага байсан байж болзошг үй. Хэрэглэсэн бол үнэнээ л хэлэх ёстой. Цагдаагийн тухай хуульд галт зэвсэг ямар үед хэрэглэх тухай тодорхой заасан байдаг. Хэрэглэх эрх нь байгаа юм чинь хэрэглэсэн гэдгээ үнэнээр нь хэлээд, ямар учир шалтгааны улмаас гэдгээ нотолж, мэдүүлэх ёстой. Гэтэл тэр орой галт зэвсэг хэрэглэчихээд хулгай хийсэн хүн шиг худлаа яриад байж болохгүй биз дээ. Магадгүй үнэнээ хэлбэл яллахгүй байх магадлалтай. Долоодугаар сарын 1-ний үймээнийг би зурагтаар л харсан. Нэг зүйл хэлэх ёстой байх. Миний ахалсан Ажлын хэсэг тухайн өдөр хүний эрх хэрхэн зөрчигдсөнийг судалсан. Харин Ө.Энхтүвшиний ахалсан Ажлын хэсэг до лоодугаар сарын 1-ний үйл явцыг бүхэлд нь харж, улс төрийн дүгнэлт өгөх зорилготой байгуулагдсан. Гэтэл энэ Ажлын хэсгийнхэн юу ч хийхгүй дарчихаад байгаа шүү дээ.

-Ял авахгүй байх боломж бий гэж та хэллээ. Үнэхээр тийм хууль эрх зүйн орчин байна уу?

-Магадгүй шүү дээ. Гарцаагүй шаардлагатай үед галт зэвсэг хэрэглэсэн бол яллахгүй байх магадлал маш өндөр. Гэтэл энэ хүмүүс үнэнээ хэлэхгүй байна. Яагаад гэвэл тухайн үеийн процесс нь бүгд хууль бус. Жагсаал цуглаанд оролцож буй иргэдийг тараах зорилгоор галт зэвсэг хэрэглэх нь нэг асуу дал. Харин тарж буй хүмүүсийг араас нь хөөж байгаад буудаж болохгүй.

-О.Магнай МАХН-ын байранд бичиг өгөх гэж очсоноос хойш онц байдал зарлатал би тэнд ажилласан. Та үймээнд оролцогсод тоглолт үзээд тарж байсан юм шиг яриад байх юм. Хүний амь нас хохирсонд үнэхээр их харамсдаг ч цагдаагийн ажилтнууд арай ч араас нь хөөж буудаагүй байх?

-Цагдаагийн ажилтан хөөж байгаад буусан, шархтай гуя руугаа өшиглүүлсэн амьд гэрч байна. Шүүх хурлын үеэр энэ тухай гэрчүүд тодорхой ярих байх.

-Хавтаст хэрэгт шалгаж, нягтлаагүй олон зүйл байгаа талаар Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэл ярьж бай сан. Цагдаа буудаагүйг нот лох баримт бас байдаг бололтой?

-Өнөөдөр цагдаад хайртай олон хүн гараад ирчихэж. Миний ахалсан Ажлын хэсэг иргэдээс гомдол мэдээлэл хүлээж авч байхад эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн ажилтнуудаас гомдол цөөнгүй ирсэн. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаас нь энэ тухай асуухад хохирсон цагдаа нарынхаа төлөө нэг ч алхам хийгээгүй байсан. Харин миний шаардлагын дагуу гэнэт ухаа орж, эрүүл мэндээрээ хохирсон цагдаагийн ажилтнуудад нөхөн олговор олгосон. Хэн цагдаа нарын төлөө санаа зовж, анхаарал хандуулсан байна вэ. Энэ үйл явдал цагдаа нарын бус хариуцлага алдсан хэдхэн дарга, хурандаа нарын л асуудал. Өөрсдийн хариуцлагагүй байдлаа нуун дарагдуулахын төлөө цагдааг ард түмэнтэй сөргөлдүүлж болохгүй биз дээ.

-Гялалзсан хар машинтай хүмүүс буудсан гэдэг үгийг олон хүн хэлдэг, харсан ч гэж ярьдаг юм билээ. Энэ хэний, хаанахын машин байсан юм бэ. Яагаад шалгаж тогтоохгүй байгаа юм бол?

-Харин тийм, үүнийг цагдаагийнхнаас асуумаар байна. Мөрдөн шалгах эрх нь цагдаад бий. Тэр үед ч, одоо ч байгаа. Үнэхээр гэм буруугүй юм бол үүнийг шалгаад хэн гэдэг хүн гялалзсан хар машинтай явж, буудсныг тогтоох ёстой. Би нэг зүйлд итгэлтэй байдаг. Бүх зүйл өөрчлөгдөн шинэчлэгдэж байна. Цаг цагаараа байдаггүй гэдэг дээ. Сонгуулийн дараа бүх зүйл өөрчлөгдөнө. М.Алтанхуяг Ерөнхий прокурор байхдаа “Цагдаагийн ажилтнууд буудсан нь тогтоогдлоо. Гагцхүү хэний буудсан сум, хэний амийг хөнөөв гэдгийг тогтоож чадахгүй байна” гэж хэлсэн. Ерөнхийлөгч солигдоход олон зүйл өөрчлөгдөж байгаа биз дээ. Цагдаа нарын хууль зөрчсөн үйлдлийн төлөө насаараа тахир дутуу болсон хүн хэдэн жил тэсэх вэ дээ. Одоогоос олон жилийн өмнө Англид үймээн болж, ирландчуудаа буудсан хэрэг гарсан. Англичууд 37 жил нуун дарагдуулсны эцэст Засгийн газрын шийдвэрээр цагдаа нар буудсан гэж буруугаа хүлээж, уучлал хүссэн. Манайх их л сайндаа гурван жил гүрийлээ. Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлал гуйчихлаа.Үүнээс харахад Монголд ардчилал байгаа нь харагдаж байна.

-Иргэд рүү гал нээсэн хэрэгт татагдсан Эргүүл хамгаалалтын газрын олон цагдаа нартай уулзаж, ярилцлага авч байсан. Тэд хэлэхэдээ “ Мэргэн буучид л ингэж бууддаг байх. Бид сүүлийн таван жил байлдааны сумаар бэлтгэл хийгээгүй” гэдэг юм билээ?

-Онц байдлын штабаас хаагуур хэрхэн горьтиг татах, хэдэн машинтай ямар маршрутаар явах вэ гэдгийг нь нарийн зааж өгсөн байдаг. Тухайн үед станцаар яриад л зохицуулдаг асуудал биш шүү дээ. Онц байдлын штаб байгуулсан тохиолдолд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын удирдлагад бус шууд босоо удирдлага дор тодруулбал, штаб ахалж буй хүний удирдлагад ажиллана гэсэн үг. Онц байдлын штабыг Ерөнхий сайд С.Баяр толгойлох ёстой ч Ц.Мөнх-Оргил ахалсан.

-Тэгвэл яагаад онц байдлын штабт ажилласан хүмүүсээс ганцхан Ч.Амарболд генералыг эрүүгийн хэрэгт татаад байгаа юм бэ?

-Одоо л тэд үнэнийг хэлэх ёстой шүү дээ. Хэрэгт татагдаад байгаа энэ хүмүүс үнэнээ хэлэхгүй, өөрийг нь хаацайлж, хамгаалж буй албан тушаалтныг илчлэхгүй байна шүү дээ. Хүний өмнөөс ял сонсох гээд байгааг нь ойлгохгүй юм. Энэ шүүх хурлаар галт зэвсэг хэрэглэсэн, эсэхийг л тогтооно. Дараа нь гэмт хэргийг нуун дарагдуулахын тулд хууль зөрчиж, яагаад ийм зүйл хийсэн бэ гэдгийг дахин шалгана.

-Цагдаагийн ажилтнууд долоодугаар сарын 1-ний орой ашигласан бууныхаа цохилуурыг өөрчилж, сумыг нь булсан гэх мэдээ лэл маргаантай хэвээр байна. Үүнийг шалгаж тогтооосон юм болов уу?

- Жирийн иргэний бууг нарийн бүртгэж авдаг хэрнээ, цагдаагийн албанд ашигладаг буунууд ямар ч бүртгэлгүй байдаг юм байна. Үүнийг далимдуулж хууль зөрчөөд, тэр үйлдлээ нуун дарагдуулахын тулд цохилуурыг нь өөрчилсөн байдаг. Сумны хонгиог буутай харьцуулж, хэний буунаас гарсан сум бэ гэдгийг шууд тогтоодог. Бүртгэлгүй учир өмнө нь ямар цохилууртай байсныг мэдэх боломжгүй болж, үүнээс улбаалан хэн хэнийг буудав гэдгийг тогтооход хүндрэл учирч байгаа бололтой. Энэ бүх үйлдлээс нэг зүйл анзаарагдаж байна. Жирийн иргэн гудамжинд гэмт хэрэг үйлдэхэд илрүүлж, шийтгэж чаддаг, харин цагдаагийн ажилтан гэмт хэрэг үйлдсэнийг нотлох баримт байгаад ч илрүүлэхгүй гэдэг нь харагдлаа. Хууль хяналтын байгууллагын ажлыг хянаж чаддаггүй юм байна. Энэ асуудлыг шийдэхийн төлөө л долоодугаар сарын 1-ний хэргийн араас би хөөцөлдөж байна. Түүнээс биш хэдэн цагдааг шоронд суулгах гэж зүтгээд байгаа хэрэг биш шүү дээ. Зөвхөн энэ хэргээс гадна цагдаагийн байгууллагын ажилтнуудтай холбоотой ноцтой гомдол ирүүлсэн хүмүүс одоохондоо нэрээ нууцлахыг хүсдэг. Энэ юу хэлээд байна вэ. Үнэн зүйл хэлээд өөрөө амиа алдаж мэ дэх орчинд ажиллаж, амьдарч байгаа учир айж байна, тэр хүмүүс. Энэ мэт байдлыг өөрчлөхийг хүссэн юм. Долоодугаар сарын 1-ний хэргийг шалгах явцад нэг ахиц гарсан. Цагдаагийн байгууллагынхан бид иргэний бус цэргийн байгууллага гэдэг байсан бол цэргийн гэмт хэргийн зүйл ангиар яллаад эхлэхээр бид цэргийн бус иргэний хуулийн байгууллага гэж хэлж байна. Цагдаа нар буудсан юм байна гэдгийг баталчихаад хэн гэдэг хүн хэнийг буудсан нь тогтоогдохгүй байна гээд хааж байсан. Гэтэл үймээнд оролцсон 270 хүнийг шалгах явцдаа хэний шидсэн чулуу юу оноод ийм хэмжээний хохирол учруулав гэдгийг тогтоолгүй хомроглон шийдсэн. Иргэдийн гэм буруутай үйлдлийг тогтоогоогүй байхад улс төрийн даалгавраар шийдсэн шүүгч нарыг шүүхийн байгууллагаас гаргах учиртай.

-Гэхдээ би чулуу шидсэн гэж хэргээ хэн ч хүлээхгүй, түүнээс гадна хэний шидсэн чулуу ямар хохирол учруулав гэдгийг тогтоох боломж байхгүй шүү дээ?

- Цагдаа нарын хэрэг үүнтэй яг адил шүү дээ. Олон шүүгч тухайн хүн тэнд байсныг нотлох гэрэл зургийг үзүүл сэн юм билээ. Гэхдээ ямар хохирол учруулсан нь тодорхой бус байхад ял оноосон. Цагдаа буудсан нь нотлогдчихоод байхад шийдэхгүй л байгаа биз дээ. Үүнтэй адил асуудалд холбогдоод ял эдэлсэн 270 хүний хэргийг дахин шалгах нь ардчилал, шударга ёсонд нийцнэ.

-Та Хууль зүй, до тоод хэргийн сайд байсан бол хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Мөрдөн байцаах, хэв журам сахиулах газруудыг тусад нь гаргах ёстой. Мөрдөн байцаагч хэв журам сахиулахаар гудамжинд явж байна. Нэг цагдаа нь хүн буудчихаар нөгөөх нь илрүүлж чадахгүй байгаа биз дээ. Энэ мэт байдал нь бүтэц нь буруу байгааг харуулаад байна. Тиймээс гурван том асуудлыг шийдэх ёстой. Нэгдүгээрт, цагдаагийн шинэтгэлийг хийх ёстой. Үүнд дотор эрх зүй, нөхцөл байдлын гээд бүх асуудал багтаж байна. Хоёрдугаарт, шүүх прокуро рын шинэчлэлтийг үргэлжлүүлж, дараа боловсон хүчин бэлтгэх асууд лыг өөрчлөх гарцаагүй шаардлагатай.

mongolnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dobsonz yyWPXd http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-18 23:33:26
Merziuz 1K4XVu http://pills2sale.com/ viagra online
IP:5.188.211.14  2020-11-14 06:25:45
Trinity One moment, please effexor amitriptyline interaction“At least twice in the past three weeks, drivers from out of town who followed the directions on their iPhones not only reached [Fairbanks] airport property, but also crossed the runway and drove to the airport ramp side of the passenger terminal.”
IP:5.188.211.35  2020-11-16 07:43:15
Rocky I”d like a phonecard, please voltaren gel vs flexium gelPresident Obama and Iranian President Hassan Rouhani won’t have a historic meeting, or any other informal encounter, during the annual United Nations session after all, two senior administration officials said today.
IP:5.188.211.35  2020-11-16 09:14:16
Getjoy I”d like to open a business account robaxin canine dosage”We had a lot of internal discussion on this, and have concluded that it’s more Android than Chrome OS,” says GTV Hacker on its website. ”To be specific, it’s actually a modified Google TV release, but with all of the Bionic / Dalvik stripped out and replaced with a single binary for Chromecast.” Gaining root access will not allow users to install apps like they would on an Android smartphone or tablet but the group isn”t ruling out the possibility that the dongle could take on Google TV-like features in the future.
IP:5.188.211.24  2020-11-17 17:07:36
Greenwood One moment, please acular ls 0.4 eye drops”It is not likely that Liberty or Unitymedia will requestsuch clearance before the elections on Sept. 22. It would makemore sense to wait until after the elections,” saidHanns-Christian Salger, Professor Commercial, Corporate andCompetition Law at the Institute of Law and Finance at theFrankfurt University.
IP:5.188.211.24  2020-11-17 20:15:47
Parker I”ve got a part-time job alpha pharma oxymetholone reviewsFelipe Piña, of Los Ojos, N.M., claimed a $62.8 million Powerball jackpot in May 2007 and frequently buys lottery tickets at the same rural convenience store where his Quick Pick method won big. He has a ritual of buying lottery tickets via Quick Pick at the same store and at the same time, and he”s not fazed by what others see as a small jackpot.
IP:5.188.211.24  2020-11-17 21:01:46
Luciano How do you do? buy tadalafil+dapoxetine* Hong Kong-based cosmetic retailer Sa Sa InternationalHoldings Ltd said sales during China”s Golden Weekbreak were lower than its expectations, as some mainland Chinesetourists ditched Hong Kong for other holiday destinations.
IP:5.188.211.24  2020-11-17 21:49:04
Lucky I”d like to pay this in, please iforce tropinol xpBeing famous also means enduring the constant flashbulbs from the ever-present paparazzi. While some celebs take having their photo snapped in stride, others have taken to using aggressive means again...
IP:5.188.211.24  2020-11-17 22:35:11
Irea Could I order a new chequebook, please? cost of effexorA 2003 cease-fire agreement has largely calmed the disputed border between the countries. They occasionally accuse each other of violating it by firing mortars or gunshots, and several soldiers were killed on each side in January in cross-border attacks.
IP:5.188.211.24  2020-11-18 02:17:14
Milton I”ve lost my bank card tab pulmopres 20 mgRoared on by the home crowd at Rentschler Field in Connecticut, the United States were in control for most of the match and got the breakthrough in the 82nd minute when Landon Donovan found Brek Shea through the middle and he completed a nice left-footed finish.
IP:5.188.211.24  2020-11-18 03:40:41
Elden Very Good Site albuterol nebulizer prescription exampleResearchers also found that eating normal amounts of salt and protein was not tied to a higher risk of kidney disease or death - despite doctors traditionally recommending people with diabetes go easy on those nutrients.
IP:5.188.211.24  2020-11-18 12:04:17
Cedrick Remove card where can i buy zoloftThe net neutrality issue surfaced in a complaint filed by Douglas McClendon of Lawrence, Kan. — an area where Google Fiber has yet to announce any plans to sell Internet hookups — with the Federal Communications Commission.
IP:5.188.211.24  2020-11-18 15:13:58
Dogkill I need to charge up my phone bookshop artane castle(Additional reporting by Thomas Ferraro, Steve Holland, Roberta Rampton and Mark Felsenthal, Amanda Becker, Patricia Zengerle, Susan Heavey, David Lawder and Jason Lange; Writing by Matt Spetalnick; Editing by Grant McCool and Tim Dobbyn)
IP:5.188.211.24  2020-11-18 18:21:19
Modesto Children with disabilities buy citalopram 10mg online uk Security requirements for the Hub, which is being built by an outside contractor, include access controls and authentication to help prevent hackers from viewing personal information such as tax records.
IP:5.188.211.24  2020-11-18 19:09:10
cieeejmwa C1UiBSvevwsatsaopo, [url=http://ucmlbyhiakwn.com/] ucmlbyhiakwn[/url], [link=http://esxrhsslooxm.com/ ]esxrhsslooxm[/link], http://riuiebomzodr.com/
IP:5.188.211.24  2020-11-25 04:17:28
oyilbs Bvb5MGkbbyeqidvcdp, [url=http://xhnekciejqrs.com/] xhnekciejqrs[/url], [link=http://wmnstnkpvrqk.com/ ]wmnstnkpvrqk[/link], http://vuanuehcgvzi.com/
IP:5.188.211.24  2020-11-25 05:08:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.