Д.Пүрэвсүрэн: Одоо л нэг хүн шиг амьдрахад минь, хэвлэлийнхэн хүртэл саад болохгүй байгаасай

2012/03/06
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Д.Пүрэвсүрэн: Одоо л нэг хүн шиг амьдрахад минь, хэвлэлийнхэн хүртэл саад болохгүй байгаасай

Олны өмнө гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, загварын тайзыг  “эзэмддэг” топ модель Д.Пүрэвсүрэн 20 хүрээгүй байхдаа айлын эзэгтэйн амьдралыг туулж, үрийн зулай үнэрлэсэн нэгэн. Тэрээр Мянганбаяраас салмагцаа “Хар хорин” захын боссын хүү Цэгцээ гэх залуутай нэлээн хэдэн жил хамтран амьдарсан. Гэвч тэдний хамтын амьдрал тийм ч аз жаргалтай байгаагүйн дээр зодоон, цохион гээд асуудал олонтой байсан учир хоёр тийш болсон гэдэг. Харин Пүүжээгийн хувьд ганц бие амьдрахыг огтоос хүсдэггүй бололтой. Өдгөө Ганбаяр хэмээх алтны компаний захирал залуутай хамтран амьдарч буй гэх. Сөн түүнийг хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буй тухай  сонин хэвлэлүүдээр бичсээр байна. Ийнхүү хийсэн үйлдэл, алхсан алхам бүр нь олны анхаарлыг татаж байдаг сайхан бүсгүйн араас дагах “явган яриа” одоо ч тасралгүй хөвөрсөөр. Эцэс, төгсгөлгүй эдгээр ярианаас топ бүсгүй үнэндээ  залхаж буй бололтой. Саяхан “ одоо л нэг хүн шиг амьдрахад минь хэвлэлийнхэн хүртэл саад болохгүй байгаасай” хэмээн өөрийн  facebook- тээ бичсэн байх юм билээ.

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!