Н.Алтанхуяг иргэний цахим үнэмлэх хийх ажлыг ”Бодь” группт тендергүйгээр өгчээ

2012/03/06
Share |
Хүмүүс: Н.Алтанхуяг | 
Н.Алтанхуяг иргэний цахим үнэмлэх хийх ажлыг ”Бодь” группт тендергүйгээр өгчээ

Хүн бүхэн л сонгуулийн тухай ярьж байна. Энэ үнэхээр чухал сэдэв ажээ. Улс төрийг чи сонирхдоггүй байж болно. Харин улс төр чамаар өдөр бүр оролдож байдаг” гэдэг алдарт үг хэний ч санаанд тод буух цаг үе бололтой. Намууд, улс төрчид одоо л ард түмэн рүүгээ хошуурч байна. Зарим нь хэлэх юмаа олж ядсан мэт баахан баримжаа муутай юм ярьж элэг доог болж буй аж. Дөрвөн хүүхэд төрүүлсэн, тэдгээр нь 16 нас хүрээгүй бол орон сууцны зээлд хамрагдана ч гэх шиг. Мартын 8-ны баярын өмнөх энэ өдрүүдэд Ардын намаас гаргасан ийм санаачилгыг бүсгүйчүүд маань шинэхэн супер онигооны тоонд албан ёсоор багтаалаа. Ёстой гоё шог үзэгдэл. Зарим нэг шооч нь үүнээс сэдэвлэн эмгэнэлт-инээдмийн жүжгийн зохиолоо тэрлэж эхлэв.

Мөн адармаатай, далд мэдээллийн мөрөөр мөшгөх дуртай сэтгүүлчид сонгуулийн будлиан үүсгэх магадлалтай дарга нарын сэм үйлдлүүдийг ил болгохоор ажиллаж байна. Нэгэн баттай эх сурвалж одоо ид хийгдэж байгаа иргэний цахим үнэмлэхийн “ид шид”-ийг олж хараад бухимдсандаа нойр нь хүрэхээ больсон гэнэ. Тэрбээр хэд хоногийн өмнө энэ тухайгаа УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт хэлж, олсон баримтуудаа өгсөн юм байна. Тэр нь юув гэвэл, “ах нам”-ууд олон жилийн турш иргэний бүртгэл, үнэмлэхийг сонгуулийн луйварт хэрхэн ашиглаж ирсэн тухай тун ноцтой асуудал. Сонгуулийн төрөл бүрийн луйврыг Чөлөөт ахмадын холбооны тэргүүн Баасан нэлээд сайн судалсан юм билээ. Туулайчлах, тээвэрлэх, элсүүлэх, эвлүүлэх зэрэг 30-аад янзын нэр томъёотой сонгуулийн луйврын хэлбэрүүд дотроос иргэний үнэмлэхийг хувилж олшруулан нөөцөлсөн хүмүүстээ түгээж санал өгүүлдэг нь овоо сонговол аргад багтдаг юм байна. “Бодь” групп гэхээр хүмүүс андахгүй дээ. Захирал нь М.Зоригт. Батлан хамгаалахын сайд асан Л.Болдын бизнесийн олон жилийн хамтрагч. М.Зоригтыг 2004 онд сонгуулийн тойргийн хэсгийн хороонд 300 орчим иргэний үнэмлэх хувилж өгсөн гэж өнөөх “нойргүй хоногч” өгүүлжээ.

Түүний иш татсан луйврын энэ жишээ...Үргэлжлэлийг...ЭНД ДАРЖ...уншина уу

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.