”Мон Уран”-ы Б.Наранхүү Дундговиос нэр дэвших үү?

2012/03/07
Share |
Хүмүүс: Б Наранхүү | 
”Мон Уран”-ы Б.Наранхүү Дундговиос нэр дэвших үү?

Яалт ч үгүй Б.Наранхүүгийн төрсөн нутаг нь Дундговь. Сүүлийн үед Монголд бизнес тоож эрхлэхээ больсон тэрээр Азийн орнуудад тендерт оролцон ялалт байгуулж, ямар монгол эр болохоо харуулж явна. Тэр хэрээр түүний бизнес цэцэг мэт урган дэлгэрч халаасанд нь орох мөнгөний тоо арвижин тэлсэн биз ээ. Хүүхдийнхээ тоглоомын талбайд морь унаж тоглох шороог хүртэл нь гадны улс орноос онгоцоор зөөж авчруулж байгааг нь харахад нээрээ л бэл бэнчинтэй загнах түүнд  Дундговийнхон хэрхэн хандахыг хэлж мэдэхгүй. Өөрийнх нь толгойд гишүүн болох нууцхан хүсэл цухалзанхан байгаа бололтой. Тэрбээр УИХ-д Дундговь аймгаас нэр дэвшихээр санаархаж буй гэх. Авлига өгдөг авдаг, Алтжингийн Алтантай холбоотой, улсад олон сая төгрөгний өртэй боловч МАН-ын томчуудаар аргалуулдаг гээд муу нэр бүхэн түүнийх. Дээрээс нь Монголын хүүхдүүдийн тоглох дуртай паркийн газрын тал нь ч түүний гараар орсон гэдэг. Лав энэ муу мэдээг сонссон хүмүүс түүнд итгэж төрийн төлөөллөөрөө сонгоно гэдэг юу л бол. Харин амласан, шагнаснаараа бол ардуудын саналыг цөөнгүй түүж магадгүй л юм.

Сүүлийн 2 жилийн наадмын байнд “Ланд 200” амлаж, шагнаж яваа тэрбээр сонгуульд эртнээс бэлдэж байсан мэт нутгийнхандаа гэнэт л өглөгч "бирд" болон хувирчээ. Харин алсын санаа нь их хуралд гарах байж л дээ. Хэрвээ гишүүн болоод авбал түүнд улсад төлөх их өрөөсөө эхлээд зохицуулах асуудал олон л бий байх. Гэвч сонгуулиас сонгуулийн хооронд иргэд хульхидуулсаар эрх биш энэ жил хэнийг гаргаж, хэнд санал өгөх вэ гэдгээ бодож байдаг байлгүй дээ. Б.Наранхүүгээс хүүхэд багачууд паркийн газрын тал нь хаачив гэж асуумаар байгаа бол, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нар 2008 онд амласан сая долларыг нь нууцхан хүлээж байдаг юм билээ. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг. Хаялгатай баян нэр дэвшихээсээ өмнө өрөө цайруулчих байлгүй дээ. Эс тэгвээс аливаа эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг УИХ-д нэр дэвшүүлдэггүй хуультай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.