Хүмүүс: Чинбат | |
"Sweetymotion" хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Чинбат хамтлагийнхаа 15-н жилийн ойн тоглолтод оролцож чадахгүй болсоноо албан ёсоор мэдэгдсэн. Учир нь АНУ-д зайлшгүй оролцох, хойшлуулж болошгүй арга хэмжээтэй байгаа ажээ. Ийнхүү хамтлагийн гурван бүсгүй Тусгаар тогтнолын ордонд 03сарын 08 нд болох тоглолтынхоо гол ачааг нуруундаа үүрсээр яваа гэнэ. Харин Б.Чинбат хамтлагийн бүсгүйчүүддээ амжилт хүсээд “Та гуравтаа хайртай шүү” хэмээн алс холоос үнсэлт бэлэглэсэн байна.
Дашрамд сонирхуулахад, хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 8-нд тоглолтоо дуусгаад “Blue sky”-д байрлах "Vegas" night club-т тоглолтын дараах үдэшлэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнтэй холбогдуулаад Чинбаа өөрийн facebook хуудсандаа “Бүх үзэгчдээ Vegas-т урьж байна” хэмээн бичжээ.