Хүмүүс: Lopez Jennifer | |
Нэрт дуучин Женнифер залуухан амраг Каспер Смартынхаа хамт Бразилын Рио-де-Жанейро хотноо амарч байна. Тэрээр Өмнөд Америк дахь амралтын эхний өдрөө наран шарлагийн газар усны хувцастай өнгөрүүлсэн бол маргааш нь завинд сууж, далайн эргээр зугаалжээ. Сүүлийн үед Женнифер Лопесийг нас ахиж, жин нэм эхэлсэн тухай шуугих болсон.
Гэвч Рио-де-Жанейрод авахуулсан гэрэл зургууд нь түүнийг залуугийнх шигээ өөгүй галбиртай хэвээрээ байгааг нотолсон байна.