Талийгаачийг хүчиндэж хөнөөчихөөд цасаар булж, хувцсыг нь шатаажээ

2012/03/07
Share |
Хүмүүс:
Талийгаачийг хүчиндэж хөнөөчихөөд цасаар булж, хувцсыг нь шатаажээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор өр­төөний орчимд 19 настай Э охиныг хүчирхийлж, онц харгис аргаар хөнөөсөн хэрэг гар­сан билээ. Мэргэжил сур­галт үйлд­вэр­лэлийн төвийн оюут­нуудын бүлэглэн үйлд­сэн эл хэргийг нэхэн сур­валж­лахаар хэргийн газрыг зорь­сон юм.

Биднийг 11 дүгээр хорооны цагдаагийн байцаагчтай нь уулзахаар хороон дээр  очвол цадаагийн хэсгийн дарга нь амарч байгаа аж. Харин үлдсэн ганц цагдаа нь Хонхор орчмоор эргүүлд гараад явчихжээ. Оршин суугчдаас тодруулж, хэргийн газрыг заалгавал төмөр замын гармын цаана Цагаан толгой гэх овоо босгосон толгодын ёроолд гэмт этгээдүүд жигшүүрт хэргээ үйлдсэн гэнэ. Хэргийн газарт хүрвэл гармын цаадах жалганд цагдаа нарынх гэмээр дүүрэн мөр байлаа. Энэ том жалганы цаад буланд хэрэг үйлдэгдсэн бололтой. Тэр хэсэгт цасан дээр гал түлсэн мөр тодоос тод үлджээ. Хэрэгтнүүд энд охиныг нүцгэлж, хувцсыг нь бөөгнүүлэн шатаасан байна. Жалга айлуудаас нэлээд зайтай учир яаж ч хашгирч орилоод дуулдахааргүй юм билээ.  

Оршин суугчдын ярьж байгаагаар талийгаач Э-гийн цогцсыг сургуулийн хүүхдүүд эхэлж харжээ. Амралтынхаа өдөр Цагаан толгой гэх толгодоос чаргаар гулгахаар төмөр замын гарам гарсан бага насны хүүхдүүд 17 цагийн үед цогцсыг харж, аавдаа хэлсэн байна. Улмаар аав нь хорооныхоо цагдаад мэдэгджээ.

 Хэрэгтнүүд талийгаачийг хүчирхийлж хөнөөгөөд, да­раа нь нүцгэлж, өмсөж явсан хувцаснуудыг нь ша­таажээ. Ингээд хүний амь хөнөөсөн хэрэгтнүүд цогц­сыг нь цасан дор булсан байж. Харин маргааш өглөө нь талийгаачийн биений цээжин хэсэг нь ил гарсан байхыг хүүхдүүд харсан юм байна.

Дуудлагын дагуу Баян­зүрх дүүргийн Цагдаагийн хэл­тэс, УМБГ, ЭЦГ-ын ажилт­нууд шуурхай эрэн сур­валжилсны үр дүнд На­лайх дүүргийн долоо­ду­гаар хороонд оршин суух, Мэргэжил сургалт үйлд­вэрийн төвийн оюутан 17 настай С, 20 настай Б нарыг сэжиглэн саатуулжээ.

Талийгаач Э-гийн хувьд С, Б нартай нэг сургуульд сурдаг юм байна. Хэрэг гардаг өдөр сэжигтэн С, Б нар Э-г Хонхорт байдаг гэртээ хамт очъё хэмээн дагуулж явсан гэнэ. Маргааш нь амралтын өдөр байсан болоод ч тэр үү хохирогч нэг их дургүйцээгүй аж. Гэвч хэрэгтнүүд охиныг Хон­хорт дагуулан ирж, ул­маар охиныг бүлэглэн хү-чиндэж хөнөөжээ. Тэд эд мөрийн баримтаа устгахын тулд цогцсыг цасаар булж, охины өмсөж явсан хувцсыг шатааж орхиод хэргийн газраас зугтсан гэнэ. 

Ингээд  бид  Налайх  дүү­рэгт байрлах талий­гаа­чийн гэ­рийг зорьсон юм. Э-гийнх тус дүүргийн хоёр­дугаар хороо, ... гудамж­ны ... тоотод амь­­дардаг аж. Гэрийнх нь гадна ирвэл буяны ажилд нь бэлтгэж байгаа бололтой хамаатан саднууд нь бужиг­наж байв. Хашаанд нь гур­ван ч гэр байлаа.

Хүн дуудвал урд талын гэрээс бөөн хүмүүс гарч ирэх нь тэр. Бүгд л айж цэр­вэсэн байдалтай харна. Хаа­наас ямар ажлаар явж байгаагаа хэлж, учир байд­лаа тайлбарлахыг хичээв. Мэдээж хайртай охиноо айм­шигтай байдлаар алд­сан хүмүүс үл таних хүмүүсийг яаж хүлээж авах нь ойлгомжтой. Иймээс ч тэд бидэнтэй уулзахыг хүссэнгүй.

Талийгаачийн ээж Б-гийн хэлж байгаагаар бид­нийг охиныг нь хөнөөсөн талын хүмүүс явж байна гэж ойлгожээ. Тэрбээр “Охиныг минь тийм аймшигтай хө­нөөчихөөд одоо дахиад энүү­гээр эргэлдэж байгаа юм байх л гэж бодлоо. Үнэхээр тэгж байж магадгүй. Надад хэцүү байна. Гэхдээ би өөр зүйл ярихгүй. Энэ хэргийг шүүх цагдаа нь шалгаж тогтоох байлгүй дээ” гэсээр гэртээ орсон юм.

Талийгаачийг ирэх баа­сан гарагт нутаглуулна. Эд­нийх ам бүл дөрвүүлээ. Э айлын том охин байжээ. Талийгаачийн аав Налайхын уурхайн гүнээс нүүрс ол­борлож, амьдрал ахуйгаа залгуулдаг бол ээж нь гэр зуурхан л байдаг аж. Харин Э-гийн ганц охин дүү нь энэ жил нэгдүгээр курсийн оюутан болжээ. Амьдралын боломж муугаас аав ээж нь Э-гийн дүүг сургуулиас нь нэг жилийн чөлөө авахуулсан байна. Харин Э-г боломж бо­лолцоогоороо сургаж, мэр­гэжилтэй болгохоор дүүр­гийн Мэргэжил сургалт үйлд­вэрлэлийн төвд оруулжээ.

Мэргэжил сургалтын төвд ес, 11 дүгээр ангиа төг­сөж буй хүүхдүүд ирж, 1-3.5 жилийн хугацаанд суралцдаг аж. Э охин ч энэ хүүхдүүдийн нэгэн адил есдүгээр ангиа төгсөөд энд ирж суралцаж байжээ.

Гэвч удахгүй төгсөж амьд­ралтайгаа хөл залгуулна хэ­мээн итгэж найдаж бай­сан том охин нь ийм айм­шигтайгаар бусдын гарт амь насаа алдана гэж хөөрхий эцэг эх  яахан санах вэ.

Охиных нь сурдаг бай­сан Мэргэжил сургалт үйлд­вэрлэлийн төв эднийхээс хол­гүй юм билээ. Бид ч сур­гуулийн захиралтай нь уулзах санаатай очлоо. Хоёр давхарт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн тө­вийн захирал Н.Барамсай гэгчийн өрөөнд орвол туслах нь “Н.Барамсай захирал өрөөндөө алга. Сургууль дот­роо яваа” гэв. Дугаарыг нь авч Н.Барамсай захиралтай холбогдоход эхэндээ “Би гадуур явж байна. Мөд очихгүй. Та нар хүлээгээд хэ­рэггүй” гэлээ. “Таныг дөн­гөж сая өрөөнөөсөө гар­сан, сургууль дотор яваа гэж туслах чинь хэлсэн шүү дээ” гэтэл “Байхгүй байна гэж хэл” гэсээр утсаа тасалчихав.

Н.Барамсай захирал ин­гээд мэдээлэл өгсөнгүй. Мэ­дээж сургуулийнх нь оюут­нуудын холбогдсон хэ­рэгт Н.Барамсай захирал хамаагүй л дээ. Гэвч оюут­нууд нь хүний санаанд багтамгүй ийм аймшигтай хэрэг үйлдчихээд байхад юу ч болоогүй юм шиг хээв нэг алхаж явна.

Ямартай ч Баянзүрх дүүр­гийн 11 дүгээр хороо, Хонхор өртөөнд гарсан айм­шигт аллагын хэрэгт сэ­жиглэгдсэн этгээдүүдийг цаг­даа нар шалгаж байна. Гэмт хэрэгтнүүд хоёулаа байсан эсвэл түүнээс олуулаа байсан эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Barneyxcq buvUlr http://www.LnAJ7K8QSpfMO2wQ8gO .com
IP:5.188.211.14  2018-02-18 07:00:17
kjobmdsk wwwiq9lxmdmbhrjpbw, [url=http://hdrzkamqtuvi.com/] hdrzkamqtuvi[/url], [link=http://czxvyqbyzxmz.com/ ]czxvyqbyzxmz[/link], http://qeugpfsjrcsd.com/
IP:5.188.211.15  2018-02-20 00:40:15
uvzczg aGkFIwtwucsjqesilo, [url=http://lbgiwhbsajrh.com/] lbgiwhbsajrh[/url], [link=http://ehpgtmuwihwi.com/ ]ehpgtmuwihwi[/link], http://vmcfbuyzmjat.com/
IP:5.188.211.21  2018-02-20 00:43:18
jhhhgkmdaax dyjbAhcxjrwfakukrl, [url=http://qeeyykintfeo.com/] qeeyykintfeo[/url], [link=http://imsmsjhwsljj.com/ ]imsmsjhwsljj[/link], http://gjaisuexjwiz.com/
IP:5.188.211.14  2018-02-20 00:43:45
vbvjgc G6ZDnWxrtfqfqrcfvk, [url=http://cdaqsqdjocpq.com/] cdaqsqdjocpq[/url], [link=http://bfmwlsgisakx.com/ ]bfmwlsgisakx[/link], http://gfkotbewvsru.com/
IP:5.188.211.35  2018-02-20 00:43:54
zmpdqk 3kMVsxjzmjwibudfyi, [url=http://sjbyasbtqbah.com/] sjbyasbtqbah[/url], [link=http://yfjbnzcbfnbo.com/ ]yfjbnzcbfnbo[/link], http://aquifmfpugin.com/
IP:5.188.211.26  2018-02-20 00:43:55
vyejrfg QHBVSvgyetugfnbkwd, [url=http://ayetrdscnxix.com/] ayetrdscnxix[/url], [link=http://aoolbnhttahc.com/ ]aoolbnhttahc[/link], http://yngtbqfhexqr.com/
IP:5.188.211.22  2018-02-20 00:43:56
huuinwg o655Cejyoiqetbyhvc, [url=http://soceetspkkhs.com/] soceetspkkhs[/url], [link=http://rkeybhpofjdd.com/ ]rkeybhpofjdd[/link], http://vyrwwklxuhox.com/
IP:5.188.211.24  2018-02-20 00:44:02
xwunsgleauw UuSAEJewyfmvdclzpj, [url=http://ebnkfzvcakku.com/] ebnkfzvcakku[/url], [link=http://wmvvazczmguq.com/ ]wmvvazczmguq[/link], http://hcnuscqwdjhy.com/
IP:5.188.211.16  2018-02-20 00:44:13
ycofoaw 2q64S8reqqebaizqww, [url=http://xezhiedtqzou.com/] xezhiedtqzou[/url], [link=http://tmpykvqspobs.com/ ]tmpykvqspobs[/link], http://hvaocffamazd.com/
IP:5.188.211.13  2018-04-16 03:02:43
rvedfbz aMi4Wixpiyzkqqskcf, [url=http://jrjgwmlvywzz.com/] jrjgwmlvywzz[/url], [link=http://oipevdkbhqob.com/ ]oipevdkbhqob[/link], http://owibiidphlim.com/
IP:5.188.211.13  2018-05-13 18:43:32
rvrcrpykpks bf1wFoifwpzageprgn, [url=http://bpyzybqjlrrg.com/] bpyzybqjlrrg[/url], [link=http://egldomvdkyrv.com/ ]egldomvdkyrv[/link], http://iywemlzuxeoa.com/
IP:5.188.211.13  2018-05-13 19:52:49
lgpbwoexvtj ID73cNzuidnyqzitpj, [url=http://kgpjckbiivfk.com/] kgpjckbiivfk[/url], [link=http://yoazasnttkup.com/ ]yoazasnttkup[/link], http://sncbwhfjartq.com/
IP:5.188.211.13  2018-05-13 21:06:32
phdgiq Vqf2uMoiuwpoppcjoz, [url=http://lwtxkoaeexfn.com/] lwtxkoaeexfn[/url], [link=http://cuamdpibmprs.com/ ]cuamdpibmprs[/link], http://gxqekofiftzh.com/
IP:5.188.211.13  2018-06-27 08:37:36
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.