Хүмүүс: Эмоушн | |
Гоо сайхан ертөнцийг аврана гэх үг бий. Тэрхүү зүйлийг бурханаас харамгүйгээр аваад төрсөн азтай нэгэн байхад өөрт байхгүй сайхныг эр зориг, тэсвэр тэвчээрээрээ бүтээх нэгэн ч байдаг. Тийм эр зоригтнууд манай урлаг соёлынхон дунд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй олон бий. Ялангуяа сүүлийн жилүүдэд гоо сайхны эрэлд морьдогчид Солонгос, Монголын хооронд хэдийнэ урт жим үүсгэжээ. Харин тэрхүү цувааны сүүлийг “Sweetymotion” хамтлаг мушгиж байна. Удахгүй 15 жилийнхээ ойн тоглолтыг хийх гэж буй тус хамтлагийнхан саяхан БНСУ-д тоглолтоо хийсэн. Гэхдээ тэдний аялалын гол зорилго гоо сайхны мэс засал байсан бөгөөд хагалгаанд орж өөрсдийгөө бүрэн өөрчлөх зорилготой явсан аж. Гучин насны босго шүргэж буй тэд ойгоо угтаж фэнүүдээ хүндэтгэх үүднээс маш олон хагалгааг хийлгэжээ. Энэ нь нөгөө талаар нас хэвийснийх нь илрэл болох учир тэднийг зэмлэх бас шүүмлэх хүн гарахгүй биз ээ. Гэвч хамтлагийн бүсгүйчүүд АНУ-д ажиллаж амьдарч байх хугацаандаа зарим төрлийн гоо сайхны мэс засал хийлгэснээ үгүйсгээд өнгөрсөн. Энэ удаад хүлээн зөвшөөрөх болов уу, аль эсвэл дахин мэлзэх болов уу. Ямартай ч уншигч та энэ сарын 8-нд Тусгаар тогтнолын ордонд болох “Sweetymotion” хамтлагийн “Male Stars and Unplugged” тоглолтонд ирснээр бүсгүйчүүдийн хаана, хаана ямар хагалгаа хийлгэснийг хараж чадах юм байна.
А.Санчирмаа.Factnews.mn