Хүмүүс: М Мөнхжаргал | |
Хамгийн анх “S&I” хамтлагийн “Намайг сэргээсэн хайр” дууны клипэнд тоглож олонд танигдсан загвар өмсөгч, фото модель М.Мөнхжаргал уг нь ХУИС-ийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Өмнө нь мэргэжлээрээ ажиллахаас илүүтэй загварын тайзнаа алхаж, фото модель чиглэлээр ажилласан М.Мөнхжаргал хүний эхнэр болж, үрийн зулай үнэрлэн, нам гүмхэн байсан ч тайзнаа иргэн ирлээ. Гэхдээ тэрээр энэ удаад загварын тайзнаа гунхан, рекламанд тоглохыг урьтал болгосонгүй. Харин Монголын рок попын түүхэнд өөрийн байр сууриа эзэлсэн “Камертон” хамтлагийн залгамж халааг төрүүлэх “Камертон-2” шоуны хөтлөгчөөр ажиллахаар болжээ. Угаас сэтгүүлч мэргэжилтэй нь дээр, өмнө нь нэвтрүүлэг хөтлөж байсан туршлагууд нь түүнд түшиг болж байгаа учир ажил нь тийм ч хүнд биш гэнэ лээ.
А.Сарнай.Factnews.mn