Хүмүүс: |
Байгуулагдсан цагаасаа л коммунизмын дуу хоолой байсан, байсаар ч байгаа ганц газар манайд буй. Удам дамжсан улаан коммунистууд ажилладаг энэ газрын увайгүй үйлдэл сонгууль дөхсөн сүүлийн үед бүр цагаандаа гарах шинжтэй. МАН-ынх л бол хэн ч хамаагүй ярих эрхтэй. Бусад намынх бол амыг нь “үдэх” бодлого барих болжээ. Малчин нэвтрүүлгээр орох болсон малчнаас аль намыг дэмждэг талаар асуудаг ганц газар тэр юм.
Энэ бүхнийг үндэслээд МАН-ын эсрэг намуудаас/сөрөг хүчнүүд/ санал гарч хэрхэхийг ярилцжээ. Ингээд хамгийн түрүүнд МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар, “ММ” агентлагийн захирал Д.Энхтуяа нарыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Тэмцэл тун удахгүй эхлэх нь ээ.