Хүмүүс: Баянмөнх Гантогтох | Агваансамдан Сүхбат | |
Манай урлаг, спортынхон улс төр рүү шуурсаар овоо хэдэн жилийг ардаа орхижээ. Спортыхныг улс төр рүү уруу татсан анхны хүн бол халхын хар аврага Х.Баянмөнх. Харин удаах нь Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд хоёр ч сонгуульд ялж, улс төрийн тогоонд багагүй чанагдсан. Тэрбээр энэ жил мөн л "уралдана". Мэдээж сумо Д.Батбаяр ч өрсөлдөнө гэж байгаа. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд тэдэнтэй хамт хоёр ч бөх өрсөлдөхөөр сурталчилгааны ажлаа хийгээд эхэлчихэж. Тодруулбал нэгэн цагт дээлийнхээ захыг мушгиулан байж үзүүр, түрүү булаалддаг байсан аварга А.Сүхбат, гарьд Б.Гантогтох нар аж. Тэд зодог шуудгаа нүдний шил, костюмаар сольж, ажил хэрэгч дүр төрхтэй улс төрд хөл тавихаар зэхэж байгаа нь энэ аж. Аваргын хувьд өөрийн төрсөн нутаг Төв аймагтаа МАХН-аас нэр дэвшихээр бэлтгэж байгаа бол, Гавьяат хэмээх эрхэм хүндэт цолоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа Б.Гантогтох төрсөн нутаг Увс аймагтаа нэр дэвшихээр ханцуй шамлан орсон сурагтай. Тэрбээр АН-аас дэвшихээр бэлтгэж байгаа гэсэн шүү.
А.Санчирмаа.Factnews.mn