Жүжигчин Г.Бархүү эхнэртээ сүйн бөгж бэлэглэв

2012/03/09
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
Жүжигчин Г.Бархүү эхнэртээ сүйн бөгж бэлэглэв

Насны зүрүүтэй хосууд гэгдэж өнгөрсөн хугацаанд сайн муугаар хангалттай хэлүүлсэн жүжигчин Г.Бархүү, И.Одончимэг нарын гэр бүлээр ойрд сонин сайхан зүйлс олон болж байна. Гурван сартай охиных нь зургийг Chuhal.mn сайт гурван сая төгрөгөөр худалдан авч, оюуны өмчөөр баталгаажуулан монгол оддын дунд цоо шинэ зиндааг тогтоож чадсан. Энэ нь нөгөө талаараа Г.Бархүүгийн гэр бүлд чухал  үнэ цэнийг бий болгосон гэж хэлж болно. Гэтэл өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр үүнээс ч сонирхолтой баярт үйл явдал болжээ. Тодруулбал  жүжигчин Г.Бархүү эхнэртээ сүйн бөгж гардуулсан аж. Жүжигчин залуугийн энэ үйлдэл гавьяатын сэтгэлийг тун их догдлуулсан бөгөөд хосууд удахгүй хуримаа хийж гэнэ шүү.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.