Долдугаар сарын 1-нд хэргийн газар дээрээс сэтгүүлчид ингэж мэдээлж байв

2012/03/12
Share |
Хүмүүс:
Долдугаар сарын 1-нд хэргийн газар дээрээс сэтгүүлчид ингэж мэдээлж байв

2008 оны долдугаар сарын 1-нд нийслэлийн төв талбайд яг юу болсон, юунаас үүдсэн, үймээн самууныг хэн турхирсан, ид үймээн болж байхад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн мэдээлж байсныг тоймлон хүргэе. Сэтгүүлчид хэргийн газар дээрээс өөр өөрийнхөөрөө энэ тухай олон нийтэд мэдээлж байсан билээ. Ямар ч нэмэр хачиргүйгээр тухайн үеийн мэдээллийг уншигчиддаа хүргэж байна.

2008 оны 06 сарын 30-ны 10-11 цаг. …”Буян” компани дээр байрладаг БНН-ын төв байранд жижиг намуудын дарга нар цуглах зар тэр оройдоо тарлаа. Ингээд “Буян” компанийн байранд Б.Жаргалсайхан, О.Магнай, иргэний хөдөлгөөний зарим хүмүүс ҮШН, Эх орон зэрэг намуудын эрх бүхий хүмүүс цугласан юм. Цугларагсад ёстой юу хийхээ ч мэдэхгүй ердөө л нэг бухимдсан хүмүүс тойрч суугаад МАХН /одоогийн МАН/, АН аль аль нь асар их булхай хийснийг толгой сэгсрэн ярьж сууцгаалаа. Үнэндээ тэдэнд ямар ч төлөвлөгөө гэхээр юм байсангүй, дэмий л гасалцгааж мэдэгдэл гаргая, жагсая, сонгуулийг дахиулъя гэцгээж байгаад уван цуван тарцгаажээ. Харин хожмоо энэхүү 6 сарын 30-нд цугларсан гэх дээрх хүмүүсээс олныг нь ТЕГ, цагдаагаас дуудан асууж, заримыг нь хорьж шалгасан хэдий ч эдгээр бүлэг хүмүүс нь долдугаар сарын 1-ний үймээнийг санаатайгаар зохион байгуулсан гэх хангалттай нотолгоо огт бүрдээгvй юм. Гэхдээ эднээс Б.Жаргалсайхан, О.Магнай нар тэр өдрийн орой Сонгинохайрхан дүүрэг дээр хүмүүсийг турхирч, бусдыг заналхийлж, өдөр судар товлож байсан гэдэг яриа баримт нотолгоотойгоо байдаг юм билээ. Мөн үймээний vеэр баригдаж хоригдсон нөхдүүд энэ тухай мэдүүлэг өгч байсан аж.

2008 оны 6 дугаар сарын 30-ны орой 17-21 цаг. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны байр. Энд Иргэний хөдөлгөөнийхөн бие даагчид зарим намын нэр дэвшигчид цугларч хашгиралдаж байсан аж. ЗДТГ-ыг дүүргийн цагдаагийн хэлтсээс хамгаалалт гаргаж бүслэн хаасан байв. Дотроос О.Магнай гарч ирэн сонгуулийг МАХН луйвардлаа би одоо төв рүү явж автобусаар хүмүүс авчирна, бослого гаргацгаая гэж хүмүүсийг уриалж байсан аж. Энд О.Магнай тэргүүтэй хүмүүс маргааш жагсаал хийе, МАХН-д шаардлага хүргүүлнэ, сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэцгээж байлаа...

2008 оны 6 дугаар сарын 30-ны шөнө дунд. 23-24 цаг  Сvхбаатарын талбай
…Ойролцоогоор 3000 орчим залуус АН-ын байрны өмнө цугларлаа. Эдгээр залуус яах гэж цугласан, хаашаа очиж юу хийхээ хэн нь ч мэдэхгүй байв. Эдгээр оюутан сурагчид голдуу залуусыг гар утас, мессежээр дамжуулан цуглуулсан, ихэнх нь сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан залуучууд байна. Тэднийг нэр дэвшигч Батбаатар тэр орой өөрийн биеэр утсаар дуудсан гэдэг мэдүүлгийг хожим цагдаад өгсөн байдаг. Залуус тухайн үед “Бидэнд удирдагч хэрэгтэй байна. С.Баяр оросуудын тусламжтайгаар сонгуулийг луйвардлаа. МАХН-ыг сөнөөе” гэж хашгирч байж. Төдөлгүй хэн нэг нь Ц.Элбэгдорж намынхаа байранд алга, “Баянгол” зочид буудлын нууц өрөөндөө байна гэснээр залуус бөөнөөрөө “Баянгол” зочид буудал руу очсон аж. Тэд буцах замдаа Сvхбаатарын талбай тийш эргэж замдаа Төв шуудангийн өмнөх авто замын 0 цэг дээр очин 4 замын хөдөлгөөнийг хааж тойрон зогсцгоож “Бидэнд удирдагч хэрэгтэй байна. Элбэгдорж, Батбаатар хаа байна. МАХН-ыг алаад өгье, гэж хашгиралдаж байсан. Ихэнх залуус согтуу байсан бөгөөд тэдний цугларалт үүр цайтал үргэлжилж, хоорондоо маргалдаж, зодолдсоноор тарцгаажээ.

2008 оны 7 дугаар сарын 1.
* Сонгуулийн дүнг эсэргүүцэж жагсаал хийж байгаа Иргэний эвслийн дэд тэргүүн О.Магнай дэмжигчдийнхээ хамт Сvхбаатарын талбай дээрээс иргэдийг МАХН-ын байр руу очихыг уриалснаар жагсагчид МАХН-ын төв байр руу 15.30 минутын орчим ирцгээв.
* О.Магнай болон иргэд МАХН-ын байрыг хамгаалж байсан Хамгаалалтын албаны ажилтнууд руу дайрч байр руу орох үедээ хаалганы шилийг хагалж барьж явсан тугаараа дайрах vед цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдvvлж байрыг хамгаалав. Хэдийгээр МАХН-ын байр цагдаа нарын хамгаалалтад байгаа ч хамгаалалтын бамбай болон бороохой барьсан цагдаа нар руу сонгогчид чулуу зэргийг шидлэн дайрснаар тэдний хооронд зөрчил үүслээ.
* БНН, ҮШН, “Эрс шинэчлэл” хөдөлгөөн, Иргэний эвслийн тугтай дэмжигчид нэгэн цагдааг таслан гаргаж дундаа оруулан зодож мөн цагдаа нартай зодолдож, улмаар хоёр гурван хүн шарх авав.
* Хаалганы шил хагарах үеэр зарим нэг хүн шарх авлаа, мөн жагсагчид байрны цонхнууд руу чулуугаар нүүлгэж нэлээд цонхны шил хагалсан байна. Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь УИХ-ын 2008 оны сонгуулийг дахин явуулах аж.
* Одоогийн байдлаар О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар микроавтобус дотроос “Ц.Элбэгдорж болон бусад сонгуульд ялсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалж байна” зэргээр үг хэлцгээж байна.
* О.Магнайгийн хэлснээр Иргэний эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Д.Энхбат УИХ-ын гишүүнээс татгалзлаа, одоо жагсагчид дээр ирнэ гэж мэдэгдсэн байна.
* Ж.Батзандан, Д.Энхбат нар 16.50 цагт жагсагчид дээр ирж Д.Энхбат “УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн байна ” гэж мэдэгдлээ.
* БНН-ын дарга Б.Жаргалсайхан цуглаанд үг хэлж голлох үүрэгтэй оролцож байна. Жагсагчдын дундаас 2 хүнийг цагдаагийнхан саатуулсан бөгөөд О.Магнай “МАХН-ын дарга С.Баярыг гарч ирэх, сонгуулийг буцааж дахин сонгууль явуултал бид эндээ байна” гэж мэдэгдлээ.
* 17.00 цагийн vед жагсагчид МАХН-ын байрны үүдэн дэх тугийг буулгаж шатаагаад, гадаахь сандал хайс зэргийг эвдлэн цагдаа нар руу шидлээ. Жагсагчид юу ч хийхээс буцахааргvй шинжтэй улайрсан харагдах ба том чулуунуудыг байр болон цагдаа нар руу шидэлж байна. Сурвалжлагч болон энгийн иргэд үймээнд өртөхөд ойрхон байна.
* Жагсагчид МАХН-ын байрны өмнөх тугны ишинд Ардчилсан Нам, Бvгд Найрамдах Нам, Иргэний Намуудын тугийг өлгөж уухай хашгиралдаж байна.
* 18.20 цагт Иргэний эвслээс нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Энхбат нарын хүмүүс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой уулзахаар хvлээж байгаа бөгөөд “хэрвээ АН-аас УИХ-д суудал авсан гишүүд суудлаасаа татгалзвал Иргэний эвслээс нэр дэвшиж ялалт байгуулсан хүн татгалзахад бэлэн байна. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байр сууриа илэрхийлж шийдвэр гаргахыг хүсч байна” гэж мэдэгдлээ.
* 18.20 цагаас жагсагчид том том чулуугаар зэвсэглэн довтолж цагдаа, сэтгүүлчдийг МАХН-ын байрны ар талд шахан гаргаад байна. Байрны бvх цонхыг хагалсан бөгөөд цагдаа нарын дээрээс чулуун мөндөр бууж, жагсагчид МАХН-ын байранд дайран оржээ.
* 10 орчим минутын турш буун дуу гарсан ба буутай тусгайгийнхан харагдаж байна. Резинэн буугаар буудсан гэсэн мэдээ байна. МАХН-ын байран дотор байгаа сэтгүүлчид гарч чадахгүй нуугдсан байна. Тэднээс “Ямар нэгэн арга хэмжээ авч зохицуулахгүй бол хүний амь үрэгдэхэд бэлэн байна” хэмээн тусламж хvсч мэдээлэл илгээлээ.
* Чулуугаар зэвсэглэсэн довтолгоо үргэлжилсээр байгаа ба жагсагчдын дундуур түргэн тусламжийн машин явж байгаа харагдлаа.
* МАХН-ын байран дотор сэтгүүлчид болон МАХН-ын дарга С.Баяр гарч чадахгүй байгаа гэсэн сураг сонсогдлоо. Энэхvv явдалтай зэрэгцэн Сүхбаатарын талбайд Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа цуглаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж АН-ын байрнаас гарч ирж нийллээ.
* 19.10 цагт МАХН-ын байрны нэгдүгээр давхар тэр чигээрээ шатаж эхэллээ. Галын машин гал унтраахаар ирсэн боловч жагсагчид машины цонх руу чулуугаар нүүлгэн буцааж явууллаа. Нөхцөл байдал хяналтаас гарсан шинжтэй харагдаж байна.  Галыг дотор талаас унтраалаа. Гал гарч байсан баруун жигүүрээр жагсагчид довтолж байна. Жагсагчид МАХН-ын байрны гурван талаас дайрч орохоор довтолж байгаа шинжтэй харагдлаа. Цагдаагийнхан нөхцөл байдлыг хяналтаасаа алджээ.
* 19.35 цагаас эхлэн МАХН-ын байрны зүүн жигүүрт дотор болон гадна гал гарч эхэллээ. Зогсоол дээр байгаа 2 ч машиныг жагсагчид савчуулж эхэллээ.
Байдал ямар ч хяналтгүй байна. Жагсагчдын дунд бага насны хүүхдүүд маш их харагдаж байна. Жагсагчид хашааны төмрөөр бамбай хийн цагдаа нар руу чулуугаар дайрсан хэвээр цөөн хэдэн бамбайтай цагдаа хамгаалсан байдалтай байна. Цагдаа нарт дуулга зэрэг хэрэгсэл дутмаг харагдлаа. Цагдаа нар юу ч хийж чадахгүй харахаас өөр чадваргүй байна. Галыг дотор талаас унтраагаад байгаа бололтой.
* 20.20 цагт жагсагчид МАХН-ын байрны зүүн талд зогсч байсан “Starex” маркийн автомашиныг шатаасан нь дэлбэрлээ. Мөн МАХН-ын  нэгдүгээр давхарт байрлах “Duty Free” дэлгүүрээс болов уу гэмээр хайрцагтай эд зүйлсийг зөөн гаргаж гүйлдэцгээж шилтэй шингэн зүйлсийг байр руу шидэцгээж байна. Баруун жигүүрээр бас байр рvv нэвтэрцгээж байна. Цагдаагийнхан хамгаалсан хэвээр байцгаана.

* 20.33 цагт МАХН-ын байрны арын доод гараашаас хамгаалалтын машинаар хамгаалуулсан 2 машин гарч явлаа. Ерөнхий сайд С.Баярыг гарч явлаа гэж таамаглаж байна. Байранд нэвтрэн орсон жагсагчид дотроос бичиг баримт зэрэг зүйлсийг гарган ирж шатааж байна. Жагсагчид МАХН-ын байрны 2 давхар руу галтай зүйл шидэж, 2 давхарт гал гарч эхэллээ.
* 20.45 цаг. Жагсагчид хажуугийн барилгаас их хэмжээний хөөсөнцөр авчирч МАХН-ын байрны үүдэнд овоолж шатаах гэж байна. Байрны 2 давхраас цагдаагийн ажилтнууд цонхоор гарцгаалаа. Жагсагчид 2 давхарт гарч цонхоор эд зүйлсийг шидлэж байна. Телевиз, хэвлэлийн ажилтнууд гэмтсэн байна.
20.55 цаг.  МАХН-ын төв байрны нэг, хоёрдугаар давхрууд хэсэгчилсэн байдлаар шатаж байгаа ба гал унтраагчид ирсэн боловч тэднийг ажиллуулахгvй шланкыг нь булааж авлаа. Жагсагчид байр руу архи, вино, бензинтэй шил зэргийг шидэж гал тавьж байна. Мөн хөөсөнцөр шидэж ноцоож байна. Эдний дунд өсвөр насныхан, хүүхдүүд нэлээн харагдаж байна.
* 20.55 цаг. Цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн МАХН-ын байрны 2 талаар гэнэтийн дайралт хийж жагсагчид байрны өмнөх ногоон байгууламж болон Сүхбаатарын талбайн урд талаар хуваагдан эргэн бөөгнөрч дайрах зэргээр үргэлжилсээр байна.
Цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу зэргийг хэрэглэж байна.
* Жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаажээ.
* Цагдаагийнхан зарим жагсагчдыг баривчилж байна.
* Жагсагчид буцаад байрны өмнөх талбайд дайрч орж ирлээ. Эргэж дайрахдаа нэгэн цагдааг унагаад дундаа оруулан зодлоо, цагдаагийн ажилтан өөрөө босч чадахгүй хэвтэж байна. Иймэрхүү хүчирхийлэлд нэлээн хэдэн цагдаа өртөж байгаа харагдсан.
* 21.20 цаг. Жагсагчид Дуурийн театрын өмнөх барилга дээр байсан бульдозёрыг унаж цагдаа нар руу дайрсан боловч буцаж ухраад байна. Жагсагчид болон цагдаа нарын дайрсан ухарсан, эргээд дайрсан байдал хэвээр үргэлжилсээр байна. МАХН-ын төв байрны өмнөх талбайд жагсагчид эргээд дүүрсэн байна. Баруун хаалгаар ус шүрших хоолой гаргаж ирж цагдаа нар руу шүршиж байна. Төв байрнаас жагсагчдыг дайрч гаргасан боловч эргээд дайрч орлоо.
* 21.40 цаг. Жагсагчид МАХН-ын төв байрны 3 давхар хүртэл бүрэн эзлээд байна.
Цагдаа нар байрны хойд талаар хориглосон байдалтай байрлал эзэлжээ.
* 22.00 цаг. Гадаа харанхуй болсон тул үйл явдал яг яаж өрнөж байгаа нь сайн харагдахгvй байгаа бөгөөд МАХН-ын байрны үүд хавиар бөөн бөөн гал тавьсан харагдаж байна.
* Төрийн ордонд Үндэсний Аюулгvй Байдлын Зөвлөл цаашид ямар арга хэмжээ авах тухай хуралдаж байгаа мэдээлэл ирлээ. Зарим иргэдээс ирсэн мэдээллээр үймээн болж байгаа газар хар цүнхтэй чулуу, архи зэргийг мөнгөний хамт хүмүүст тарааж байгаа бололтой. 4 хүний дунд 25000 төгрөг өгч байгаа, мөн үймээн дэгдээгчид бүгд согтуу байна гэсэн мэдээлэл ирлээ.
* 23.20 цаг. Жагсагчид шатаж дуусч байгаа МАХН-ын байрнаас хальж бөөн бөөнөөрөө тал тал тийшээ албан байгууллагууд тэр ч байтугай орон сууцны байшингууд руу халдан довтолж байна. Гудамжаар явж байгаа машинууд руу чулуу шидэж, зарим нэг иргэд рүү ч хүчирхийлэл үйлдэж байна.
* “НИК” ХК-ийн гадаа зогсоол дахь машинуудыг шатааж эхэллээ. Хотын төвөөр иргэдийг явахгүй байхыг сануулж байна. Байдал маш аюултай байна.
* 23.50 цаг. МАХН-ын төв байрны гадна талд эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр байна. Мөнгөний сейф дамжилсан хүмүүс ч харагдаж байна. Жагсагчид МАХН-ын байрны ойр орчмын төв замыг бүрэн хааж, замаар явсан машинууд руу чулуугаар довтолж байна. Зарим жагсагчдыг саатуулж СБДүүргийн Цагдаагийн хэлтэст саатуулж байгаа бөгөөд гадаа нь бусад жагсагчид ирж үймээн дэгдээж эхэллээ.
* 02.30 цаг. СТӨ-ний урд өргөтгөл тэр чигээрээ шатаж дууссан ба МАХН-ын төв байр шатаж балгас болоод байна. Уран зургийн галерейд орсон гал Монголын уран зургийн сор бvтээлүүдийг шатаалаа, санаа зовж очсон зарим зураач цөөн ч гэсэн зургийг аварсан байна. Мөн Дуурийн театрт гал орлоо гэсэн мэдээ байна.
Хотын төвөөр буун дуу 30-аад минут гарлаа. Цагдаа нар хотын төвөөр ажиллагаа явуулаад нэлээн шуугиан болж 500 гаруй хvн баривчилсан ба одоогоор чимээ нэлээн намжиж байна. Цагдаагийн машинууд чанга яригчаар бөөнөөрөө явж байгаа хүмүүсийг тарахыг сануулж эсэргүүцсэн тохиолдолд баривчилсан гэсэн мэдээ ирлээ. Цагдаагийн 2 ажилтан Гэмтлийн эмнэлэгт нас барсан байна. Жагсаалыг зохион байгуулсан Иргэний Эвсэл, Үндэсний Шинэ Нам, Бүгд Найрамдах намууд “Цуглаанаа 16.30 цагт БНН-ын дарга Б.Жаргалсайхан хаагаад бид явцгаасан” гэсэн утгатай мэдэгдэл гаргажээ. Ардчилсан Намын зүгээс ямар нэгэн мэдээлэл бидэнд ирээгүй байна.
* 00.20 цаг. Жагсагчид СТӨ-ний урд корпусыг шатааж эхэлсэн байна. Гал Уран зургийн галерей руу орж эхэллээ.  МАХН-аас гаргаж ирсэн сейфийг эвдэх гэж Дуурийн театрын ард бужигналдаж байна. Зарим сэтгүүлч үймээн болж байгаа газраас гарч эхлэсэн мэдээ ирлээ.
* 03.30 цаг. Жагсаалыг ерөнхийдөө дарж дуусгасан байна. СТӨргөөнд гарч байсан галыг бараг унтраагаад байгаа мэдээ байна. Уран зургийн бүтээлүүдийг нэлээн аварсан байна. ТИС-ийн хойд замаар 10-аад хуяг орж ирэн төв замуудыг хаасан ба байдал одоогийн байдлаар байдал намжмал боллоо. Үймээн дэгдээгчид хотоор маш их тарсан байна, тиймээс хөдөлгөөнт бүлгүүд хотоор эргүүлд гарч ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Гудамжинд яваа согтуу хүн болгоныг баривчлах бололтой. Өглөө 07.00 цагт Засгийн Газар, 10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж магадгүй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
logertop çàêëàäêè ñêîðîñòè â íèæíåì ТрамадоР» купить без рецепта ФеназепР°Ð¼ и марихуаР½Ð° Марки спб купить Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в АзнакаеР²Ðµ Ткани спайс Кокс закладкР¸ ЗакладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ a-PVP в Азове ЗакладкР¸ реагент в КалязинРµ ñïèäû çàêëàäêè ñïá Купить ÐœÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КувандыРºÐµ купить закладкР¸ в Верхней Салде Эска наркотиРº Купить закладкР¸ кокаин в МихайлоР²Ðµ Гашиш в АлексееР²ÐºÐµ ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Истре Кекс с марихуаР½Ð¾Ð¹ ЗакладкР¸ на соли в курске çàêëàäêè ñîëè ôîðóì ÐšÐ¾ÐºÑ‚ÐµÐ¹Ð»Ñ Œ амфетамР¸Ð½ Купить бошки в Торопец Купить закладкР¸ россыпь в ПодпороР¶ÑŒÐµ ЗакладкР¸ методон в Шахунье Купить закладкР¸ метадон в КраснопРµÑ€ÐµÐºÐ¾Ð¿ÑÐº оспаривР°ÐµÑ‚ÑÑ Купить Номер 1 Туринск Спайс россыпь в ПокровсРºÐµ Купить закладкР¸ Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин в КисловоР´ÑÐºÐµ ýêñòàçè êóïèòü â êèåâå Тусиби википедР¸Ñ Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ХаровскРµ Курение соли через фольгу Купить Герман Москва ЗакладкР¸ лирика в ЗаозёрсРºÐµ Купить закладкР¸ MDMA в МантуроР²Ðµ Экстази в Дмитре Барыги иркутск телеграР¼Ð¼
IP:146.185.205.15  2018-01-23 01:09:14
Fvgsziil botmaster teeth knocked balamutiku, https://how-to-write-a-proofre ading-1990-dbq-essay-best-answ er-key.peatix.com/ how-to-write-a-proofreading-19 90-dbq-essay-best-answer-key, https://write-my-term-paper-13 -colonies-essay-best-website-b uilder.peatix.com/ write-my-term-paper-13-colonie s-essay-best-website-builder, https://how-to-write-a-123help me-essays-thesis-proposal-best -websites.peatix.com/ how-to-write-a-123helpme-essay s-thesis-proposal-best-website s, https://buy-an-1984-surveillan ce-essay-term-paper-services.p eatix.com/ buy-an-1984-surveillance-essay -term-paper-services, https://buy-cheap-123helpme-es says-free-coursework-online.pe atix.com/ buy-cheap-123helpme-essays-fre e-coursework-online, https://buy-outline-2-page-ess ay-on-respect-best-websites.pe atix.com/ buy-outline-2-page-essay-on-re spect-best-websites, https://to-order-reports-12-po int-essay-example-services.pea tix.com/ to-order-reports-12-point-essa y-example-services, https://to-order-term-paper-12 -page-research-paper-services. peatix.com/ to-order-term-paper-12-page-re search-paper-services, https://pay-150-word-essay-exa mple-dissertation-proposal-ser vices.peatix.com/ pay-150-word-essay-example-dis sertation-proposal-services, https://buying-thesis-proposal -13279-essay-template-for-gre- services.peatix.com/ buying-thesis-proposal-13279-e ssay-template-for-gre-services , https://order-an-11-creative-w riting-research-proposal-onlin e-free.peatix.com/ order-an-11-creative-writing-r esearch-proposal-online-free, https://where-can-i-buy-1984-e ssay-topics-article-online-mla .peatix.com/ where-can-i-buy-1984-essay-top ics-article-online-mla, https://buy-an-essay-1984-rese arch-paper-online-free.peatix. com/ buy-an-essay-1984-research-pap er-online-free, https://buy-thesis-proposal-11 -plus-essay-examples-cheaper.p eatix.com/ buy-thesis-proposal-11-plus-es say-examples-cheaper, https://buy-1984-critical-essa y-personal-statement-best-prac tices.peatix.com/ buy-1984-critical-essay-person al-statement-best-practices, https://where-can-i-buy-10-exa mple-of-essay-outline-services .peatix.com/ where-can-i-buy-10-example-of- essay-outline-services, https://to-order-business-plan -19th-century-essayist-for-mon ey.peatix.com/ to-order-business-plan-19th-ce ntury-essayist-for-money, https://how-to-write-a-180-wor ds-essay-dissertation-services -tamucc.peatix.com/ how-to-write-a-180-words-essay -dissertation-services-tamucc, https://buy-an-1000-word-essay s-paraphrasing-services.peatix .com/ buy-an-1000-word-essays-paraph rasing-services, https://buy-1776-david-mccullo ugh-thesis-dissertation-servic es-tamuk.peatix.com/ buy-1776-david-mccullough-thes is-dissertation-services-tamuk , https://buy-a-20-page-research -paper-outline-essay-best-prac tices.peatix.com/ buy-a-20-page-research-paper-o utline-essay-best-practices, https://to-order-research-prop osal-1300-word-essay-best-webs ite-builder.peatix.com/ to-order-research-proposal-130 0-word-essay-best-website-buil der, https://buy-cheap-thesis-2000- ks2-english-sats-papers-servic es.peatix.com/ buy-cheap-thesis-2000-ks2-engl ish-sats-papers-services, https://buy-cheap-code-19th-ce ntury-essayist-vacuum-best-web sites.peatix.com/ buy-cheap-code-19th-century-es sayist-vacuum-best-websites, https://buy-article-20-page-re search-paper-topics-best-websi tes.peatix.com/ buy-article-20-page-research-p aper-topics-best-websites, https://pay-to-write-movie-rev iew-1-3-1-essay-format-cheaper .peatix.com/ pay-to-write-movie-review-1-3- 1-essay-format-cheaper, https://buying-1967-referendum -essay-admission-best-practice .peatix.com/ buying-1967-referendum-essay-a dmission-best-practice, https://buy-coursework-12-poin t-essay-example-best-practice. peatix.com/ buy-coursework-12-point-essay- example-best-practice, https://buy-cheap-lab-report-1 2th-std-english-essays-for-mon ey.peatix.com/ buy-cheap-lab-report-12th-std- english-essays-for-money, https://buy-an-personal-statem ent-1119-english-essay-samples -cheapest.peatix.com/ buy-an-personal-statement-1119 -english-essay-samples-cheapes t, https://write-my-100-best-essa ys-paraphrasing-online-free.pe atix.com/ write-my-100-best-essays-parap hrasing-online-free, https://how-to-write-a-proofre ading-1000-word-essay-cheaper. peatix.com/ how-to-write-a-proofreading-10 00-word-essay-cheaper, https://buying-10th-grade-rese arch-paper-topics-essay-for-mo ney.peatix.com/ buying-10th-grade-research-pap er-topics-essay-for-money, https://where-can-i-buy-litera ture-1-page-essay-format-best- practices.peatix.com/ where-can-i-buy-literature-1-p age-essay-format-best-practice s, https://write-my-thesis-10th-g rade-research-paper-topics-ser vices.peatix.com/ write-my-thesis-10th-grade-res earch-paper-topics-services, https://order-an-100-words-ess ay-example-outline-cheaper-by- the-dozen.peatix.com/ order-an-100-words-essay-examp le-outline-cheaper-by-the-doze n, https://buy-an-1119-english-es say-samples-case-study-service s.peatix.com/ buy-an-1119-english-essay-samp les-case-study-services, https://order-an-research-pape r-100-words-essay-best-website s.peatix.com/ order-an-research-paper-100-wo rds-essay-best-websites, https://pay-to-write-paraphras ing-1-essay-best-website.peati x.com/ pay-to-write-paraphrasing-1-es say-best-website, https://buying-12th-grade-essa ys-non-word-assignments-servic enow.peatix.com/ buying-12th-grade-essays-non-w ord-assignments-servicenow, https://how-to-write-a-1-taile d-hypothesis-example-essay-ser vices.peatix.com/ how-to-write-a-1-tailed-hypoth esis-example-essay-services,
IP:178.159.97.28  2018-10-23 10:57:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.