Дуучин Э.Чулуунчимэг өөрийгөө хайж эхлэв

2012/03/13
Share |
Дуучин Э.Чулуунчимэг өөрийгөө хайж эхлэв

Залуу дуучин Э.Чулуунчимэгийг МУГЖ, дуучин Т.Баясгалангийн дууг “хулгайлж” дуулан олонд танигдсан гэж шүүмжлэдэг. Дуучин Т.Баясгалантай адилхан хоолойтой тэрээр хүүхэд байхдаа л түүний улаан фэн байсан гэдэг. Тиймдээ ч анх гарч ирсэн цагаасаа Баясгалангийн дуулах арга барил, нүдий харц, нүүрний хувирал, үйл хөдлөл бүрийг хуулбарлан өөр дээрээ наажээ. Харамсалтай нь дуучин бүсгүйн хэтэрхий дуураймал тэрхүү байдал олон хүнд төдийлөн таалагддаггүй бололтой. Учир нь түүнд хүмүүс  “Чи өөрийнхээ стилиэр дуулвал илүү амжилтанд хүрнэ шүү” гэж захих болсон гэнэ. Тиймээс Э.Чулуунчимэг сүүлийн үед өөрийн дуулах техник болоод стиль имиждээ өөрчлөлт хийж эхэлжээ. Мөн саяханы нэгэн ярилцлагадаа “Би МУГЖ Т.Баясгалангийн фэн нь байсан. Одоо бол би өөрийнхөөрөө дуулж, Чулуунчимэг гэдэг өнгө төрхтэй уран бүтээл хийх ёстой” хэмээжээ.

А.Сарнай.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 9912-3334 утсаар хүлээн авна. тэмдэгт.