Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | |
Топ модель Д.Пүрэвсүрэн хөл хүнд болсон учир ямар кино, уран бүтээлийн ажлын саналыг хүлээж авахгүй байгаа аж. Мөн тэрээр олны нүднээс далдхан амар жимэр амьдрахыг илүүд үзэж байгаа гэнэ. Энэ тухайгаа хэлэхдээ “Сонин хэвлэлээр миний хувийн амьдралыг хангалттай дэлгэлээ.
Одоо би нуух хаах юмтай, амгалан тайван амьдрах хэрэгтэй” гэсэн байна. Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэх гэж буй тэрээр загварын тайзнаа эргэн ирэхийн тулд хөл хүнд байсан ч долоо хоногт хоёр л удаа мах хэрэглэж бусад үед уураг, тараг, аарц, аруул иддэг гэнэ.