ЖЕМ интернэшнл компани ОРТ телевизийн логог хулгайлжээ

2012/03/14
Share |
Хүмүүс:
ЖЕМ интернэшнл компани ОРТ телевизийн логог хулгайлжээ

Монголд Оюуны өмчийн газар гэж байдаг ч энэ газар үнэндээ оюуны өмчтэй тэгтлээ тэмцэхгүй байгааг хэлэх нь зүйн хэрэг. Тэр ч бүү хэл, “Hero энтертаймент”-ын “Би чамд хайртай-2” бүтээлийг оюуны өмчийнхөн дотроосоо худалдаж хуурамч цомог борлуулах цэгүүдэд зарсан гэдэг. Мөн тэд өөрсдөө ах, дүү танил талдаа CD борлуулах лангууны зөвшөөрөл өгдөг, бусдын эрхэлж байгаа бизнес рүү ханцуй шамлан мянга мянган бүтээгдэхүүнийг нь шатаадаг гэхчлэн муу нэр ихтэй. Тэд Оюуны өмчийн газар нэрээр мөнгөний үйл ажиллагаа явуулж байгаа болохоос бус оюуны өмчийн хулгайч нартай огтхон ч тэмцдэггүй БНХАУ-ынх шиг нөхцөл байдлыг манайд бий болгоод байна. Хятадууд алдарт брэндүүдийн нэрийг нэг үсгээр өөрчлөн бүтээгдэхүүн гаргадаг шиг сүүлийн үед манайд байгуулагдаж байгаа компаниудын лого ихэнх нь гадны томоохон компаниудынх байдаг болжээ.

Хамгийн гол нь хаяагаа хадрахгүй дээрэмдэх боломж байдаггүй юм шиг ЖЕМ интернэшнл компани гэхэд Оросын ОРТ суваг телевизийн 1-ийн тоо бүхий логог дээрэмдсэн хэрэг гарчээ. ОРТ сувгийнхан энэ явдлыг мэдээд өнгөрөгч 12 сард ЖЕМ-ийнхэнд хандсан мэдэгдэл ирүүлж төлбөр тооцоонд унагах, цаашлаад Олон улсын оюуны өмчийн байгууллагаар гомдол барагдуулах тухайгаа дурдсан байна. ЖЕМ-ийнхэн архи, пивороо олон улсын тэмцээнд оролцох дуртай бөгөөд ОХУ-ын шилдэг 3 компанитай өрсөлдөхөөр “PROD EXPO” үзэсгэлэнд оролцож байх үеэр тэдний логог хулгайлсныг нь мэдсэн гэдгийг баттай эх сурвалж хэлж байгаа юм.

“Эх орон” телевиз мөн БНХАУ-ын хүүхэд залуусын сувгийн логог улаан цайм дууриалган ашигласныг үзэгчид мөн дуу нэгтэйгээр баталж, шүүмжилж байна. Лого зохиох компанийн нэр, уриа, үг зохиох зэрэг нь олон улсад оюуны өмчийн халдашгүй эрхтэй бүтээл бөгөөд хуулиар хамгаалагдсан байдаг. Харин манайд дэлхийн болон олон улсын оюуны өмчийг ийнхүү үнэгүйдүүлж байгаа нь хөрш орнуудын дургүйцлийг төрүүлжээ. Одоогийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Оюуны өмчийн газар тэмдэгтийн нэр бүртгэж суухын оронд олон улсаас ирж болзошгүй гомдлуудыг шүүж, шалгах хэрэгтэй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.