Ким Кардашян, Парис Хилтон нарыг ”Тэнэг” гэв

2012/03/15
Share |
Хүмүүс:
Ким Кардашян, Парис Хилтон нарыг ”Тэнэг” гэв

Жүжигчин Жон Хэмм реалити шоуны од Ким Кардашян, дуучин, жүжигчин Парис Хилтон нарыг ”тэнэгүүд” гэж доромжилжээ. Өдгөө 40 настай жүжигчин “Галзуу эр” олон ангит киногоор олны танил болсон билээ. Тэрбээр “Урлаг үнэ цэнэтэй байх ёстой. Ким Кардашян, Парис Хилтон нар алдаршиж байгаа нь тэнэг хэрэг. Бидний ярьдаг мэргэжлийн хэмээх ойлголт өөрчлөгдөж байна” хэмээн ярьжээ. Их Британийн “Элли” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр зөвхөн гадаад өнгө үзэмжийг шүтэх биш бодит байдлыг чухалчлах нь зүйтэйг сануулж, оддыг хатуухан шүүмжилсэн нь өнөөдөр шуугиан тариад байгаа аж. Жон Хэмм найз бүсгүй Женнифер Вестфелдттэйгээ НьюЙорк хотод амьдардаг бөгөөд 2008 онд “People” сэтгүүлийн хамгийн дур булаам эрэгтэй жүжигчин, 2010 онд “Gentlemen’s Quarterly” сэтгүүлийн шилдэг эрэгтэйгээр шалгарч байв. Мөн “Галзуу эр” киногоороо “Грэмми” болон “Алтан бөмбөрцөг” наадмаас олон шагнал хүртэж байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.