Миний шүтдэг шашин бол фэнүүд маань

2012/03/16
Share |
Хүмүүс:
Миний шүтдэг шашин бол фэнүүд маань

Гуравхан жилийн өмнө хүмүүс Леди Гага гэж мэддэггүй байлаа. Түүнийг алдаршиж эхлэх үед маргааш л мартагдах нэгэн хэмээж байсан. Харин одоо Леди Гага та бидний амьдралд бүрмөсөн ороод ирсэнд эргэлзэх хүн байхгүй биз.

Блиц
Леди Гага буюу Стефани Жоанн Анжелина Жерманотта нь 1986 оны гуравдугаар сарын 28-нд итали гэр бүлд төржээ. Жузеппе, Синти Жерманотта нарын охин Анжелина дөрвөн настайдаа төгөлдөр хуур хөгжмийг бие даан тоглож сурсан аж. Тэрбээр 14 настайдаа Нью-Йоркийн клуб, сургуулийн тайзнаа дуулж эхэлжээ. Дараа нь Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Урлагийн сургуулийг дүүргэсэн аж. 2008 онд гарсан түүний “The Fame” нэртэй цомог дэлхийн хит болов.
Леди Гага “Грэмми”-ийн тав, “MTV”, “Эмми”-ийн 30 шагналыг хүртжээ. Тэрбээр мөн “YouTube”-ээр тэрбум гаруй хүн клипийг нь үзсэн анхны дуучнаар тодорсон.
Саяхан тэрбээр нэртэй дизайнер, загварынхантай найзалдаг, тэдэнд дуртай ч дандаа брэндийн дууриамал хувцас худалдан авдгаа мэдэгдсэн юм. Тэрбээр Америкийн фэнүүддээ комиссын хувцас худалдан авч, гараараа нэмэлт зүйл урлаж өмсөхийг зөвлөжээ. Леди Гага “Токио хотод “Шанель”, “Версачи”-ийн дууриамал хувцас, эдлэл худалддаг дэлгүүр бий. Би Нью-Йоркт өссөн итали хүн. Тиймээс эндээс хувцас худалдан авсан. Яг одоо өмсөж буй энэ хүрэм ч бас дууриамал” хэмээн мэдэгдсэн юм. Түүний хэлсэн энэ үгийг Карл Лагерфельд, Донателла Версаче нар хэрхэн хүлээн авах бол гэдэг нь тун сонирхолтой.

 

-Эхлээд эмэгтэйлэг асуулт тавьж болох уу?
-Мэ­­дээж, юу хүссэнээ л асуу.
-Танаас ярилцлага авахаар тохирч байхдаа та­ныг маш цаг завгүйг хараад үнэ­хээр гайхлаа. Өнөөдөр нэг улсад, маргааш өөр оронд гэх жишээтэй. Танд хайр­­­­лаж дурлах цаг гардаг уу?
-Хөгжим бол миний эр нөхөр. Би хөгжмөөр амьс­галж, хөгжмөөр амь­дар­даг хүн. Үнэндээ би хийж буй зүйл­дээ маш их дурласан уч­раас хайрлаж дурлах зав алга.
-Интернэт, хэвлэлээр та­ны тухай хов жив байнга гар­даг. Та үүнд уурладаг уу?
-Интернэт бол миний хувьд харилцааны нэг хэ­рэг­­лүүр. Шүтэн бишрэг­чид­тэй­гээ холбоотой бай­хад хэ­­­рэгтэй  учраас  би “Твит­тер”-ийг байнга ашигладаг. Хов живийн тухайд таны хэлж байгаа үнэн. Заримдаа зэ­вүү хүрмээр худал яриа гар­даг ч би нэг их санаа зов­­­­доггүй. Би худал яриаг тоохгүй өнгөрөөхийг хи­чээдэг.
-Та зөвхөн дуучин тө­дийгүй загварын бурхан гэд­гээрээ алдартай?
-Тийм шүү. Би моодонд дур­тай. Энгийн хувцасны хэм хэмжээг давж, латекс зэ­рэг өвөрмөц материалаар хий­сэн хувцас туршихыг хүс­­дэг. Байж болох бүхнийг шалгаж, шүтэн бишрэгчдэдээ дээд зэргийн мэдрэмж тө­рүү­лэхийг эрмэлздэг гэх үү дээ. Тиймээс би өөрийн болон бү­жигчдийнхээ хувцсыг өөрөө зохиодог.
-Ямар хувцсанд хамгийн дуртай вэ?
-Би гуталд бүр амиа тавь­даг гээч. Том өсгийтэй, плат­форм ултай гуталд ухаан­гүй дуртай. Бас том бүрх мал­гайнд нугасгүй. Ер нь миний хувьд моод бол ямар ч чиг­лэл, хэмжээгээр туршиж үзэх боломж.
-Стилийн бурхан байх ямар вэ. Гадуур гарах бүртээ сайн бэлдэх шаардлагатай болдог байх даа?
-“Стилийн бурхан” гэдэг нэр надад таалагддаг. Би моо­донд дуртай төдийгүй үүнийгээ уран бүтээлийнхээ нэг хэсэг хэмээн үздэг. Тий­мээс бусдад үлгэр жишээ болж, эмэгтэйчүүдийн моод­ны үзэл, моодыг бүхэлд нь өөрч­лөхийг хүсч байна.
-Та өөрийн нэрийн хув­цас­ны брэнд гаргах талаар бодож үзэв үү?
-Одоохондоо цаг зав алга аа. Гэхдээ цаг нь ирэхээр бо­лох байх. Миний өм­сөж, зүүж буй бүхэн шү­тэн биш­рэгчдэд маань их таа­лагддаг.
-Таныг дуучин Мадон­на­тай байнга харьцуулдагт хэрхэн ханддаг вэ?
-Мадоннад би хайртай. Тэр бол миний шүтээн, дуу­райх ёстой хүн. Тиймээс түүн­­тэй харьцуулах нь сай­хан байдаг.
-Таныг бишрэхийн зэ­рэгцээ шүүмжилдэг хүмүүс олон. Та шүүмжлэлд хэрхэн ханддаг вэ?
-Шүүмжлэлийг огт ан­хаар­даггүй. Хэрвээ би бус­дын хандлагаар хөгжим, шоу­­­гаа өөрчлөөд байсан бол өдийд ийм байр сууринд хү­­­рэхгүй байсан. Анх на­майг дуулж эхлэхэд хэн ч ит­гэдэггүй байлаа. Хүн бүр “Чиний дууг огт ойлгохгүй бай­на. Чи энэ хувцас, хий­мэл үсийг өмссөнөөр юуг илэр­­­хийлэх гэсэн юм?” гэж асуу­­даг байсан. Гэхдээ би ийм хандлагыг л хүсч байсан юм. Харин хэзээ ч жүжигчин байхыг хүсээгүй. Би өөрийн байр сууриар мөнгө олохыг зорьсон. Хөгжим, дуу хоолой бол эргэлт хийх, урагш ахих хэрэгсэл гэдэгт би итгэдэг. Зөвхөн дуу бичүүлж, цомгоо худалдах нь миний ажил биш.
-Толгой эргэм алдрын ор­гилд хүрээд таны олж ав­сан хамгийн үнэтэй зүйл юу вэ?
-Шүтэн бишрэгчид. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл бол дэлхий даяар байгаа ми­ний шүтэн бишрэгчид. Тэд миний дуунд дуртай байгаа нь нэр төрийн хэрэг. Би фэ­нүү­дээ гэр бүлийн гишүүд гэж үздэг, тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн. Миний шү­­­тэн бишрэгчид бол миний шүтдэг шашин. Би тэдэнд “На­­дад мөргөх хэрэггүй, өөрс­­­дөдөө мөргө” гэж байнга хэлдэг.

"Өглөөний сонин"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.