Худалч залуу

2012/03/17
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
Худалч залуу

Уншигч та бүхэндээ нэгэн цоо шинэ дэлгэцийн бүтээлийг танилцуулж байна. Энэ нь "Focus Film" студи, "Herub" энтертайнментийн хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн уран сайхны кино юм. 

Гантөгс гэгч залуу хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөө нутгаа орхин хотод ирнэ. Тэрээр Монголд хэзээ ч гарч байгаагүй даатгалын цоо шинэ үйлчилгээг санаачилна. Гэвч түүнийгээ ажил болгоход тийм ч амар байсангүй. Гантөгсд мөнгө хэрэгтэй байлаа. Өөртөө байгаа бүх эд хөрөнгөө зарсан боловч бас л дутсаар... Харин тэрээр эцсийн аргаа хэрэглэж аав, ээждээ эхнэртэй болж байна, хоёр өрөө байрны мөнгө яаралтай явуул хэмээснээр үйл явдал ийнхүү эхэлнэ.

Гантөгсийн бодсоноор, ажил сайхан бүтэж байтал гэнэт аав нь шинэхэн бэртэйгээ танилцахаар хотод ирнэ. Эхнэр авах байтугай байр сууц ч үгүй, бүх хөрөнгөө шинэ үйлчилгээндээ зориулчихсан Гантөгс сандрахын эрхэнд, найз Бямбаа ахынхаа байрыг өөрийн байр, эхнэрийг нь өөрийн эхнэр болгох арга сэднэ. Аавдаа баригдахгүйн тулд янз бүрийн арга саам зохиовч худал ярианы үнэн илрэх гэж түүнийг зовооно. Энэ бүх адармаатай байдлаас хэрхэн мултрахыг "Худалч залуу" киноноос үзэх боломжтой

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.