Хүмүүс: Д Ганбаатар | Т Уянгалянхуа | |
“Монголын оюутан мисс-2001”, Монголын сайхан бүсгүй-2002” улсын уралдааны алтан эрдэнийн өргөмжлөлттэй Г.Уянгалянхуаг сайн нөхрийн буянг эдэлж яваа азтай бүсгүй гэж бусад миссүүд нь тодорхойлдог. Монголдоо л дээгүүрт ордог толгой баячуудын нэг болох “Макс” Д.Ганбаатарын гэргий болж, тогтвортой амьдралыг туулж яваа болохоор ийнхүү тодорхойлох нь арга ч үгүй биз. Энэ намар нөхөртөө нуган үр төрүүлж өгсөн мисс Г.Уянгалянхуа нөхрийнхөө талархалын бэлгэнд одоо ч дарагдсаар байгаа гэх. Хамгийн сүүлд Д.Ганбаатар мисс эхнэртээ телевиз байгуулж өгчээ. Мэдээллийн хөтөлбөрөөр дагнан үзэгч олонд хүрэх “MNC” гэх телевиз нь тун удахгүй нээлтээ хийх бөгөөд туршилтын хөтөлбөрөө кабелийн сувгуудаар эхнээсээ цацаж эхлээд байгаа аж.
А.Санчирмаа.Factnews.mn