О.Анхаа, Б.Халиун нар улс төрд оржээ

2012/03/19
Share |
Хүмүүс: О Анхбаяр |  Б Халиунаа | 
О.Анхаа, Б.Халиун нар улс төрд оржээ

О.Анхаа, Б.Халиун нар энэ оноос эхлэн улс төрд хүч үзэх аж. "Киви" хамтлагаас өрх тусгаарлаж хувийн амьдрал болоод уран бүтээлийн олз омог дүүрэн яваа Б.Халиун нөхөр О.Анхаатайгаа хамтарч олон сайхан дуэт дуу дуулсан. Тэдний анхны хамтарч дуулсан уран бүтээлийг Ардчилсан намаас ивээн тэтгэн дүрсжүүлж, урлагийн салбарт “хөл тавих”-ад туслаж байсан. Энэ тухай тэд өөрсдөө ч хэвлэлээр дурсан ярьдаг байсан. Гэвч хос дуучид маань “ишиг эвэрээ ургахаар эхийгээ мөргөнө” гэдэг үлгэрийг амьдрал дээр хэрэгжүүлж, МАН-д элсжээ.

О.Анхаа МАН-ын дэргэдэх залуучуудын холбооны нарийн бичгийн дарга, Б.Халиун МАН-ын Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүнээр элссэн аж. Б.Халиун саяхан НАМЭХ-ны хуралд оролцож, намынхаа гишүүдтэй их л дотно харилцаж, үзэл бодлоо илэрхийлж байсан сурагтай. “Мөнгө цагаан нүд улаан” гэдэг шиг мөнгөтэй намын ивээлд шургаж, урлаг уран сайхнаа түр завсарлах нь өөрсдөд их л ашигтай байгаа байхдаа. Ямартай ч сонгууль өнгөртөл тэд шинэ уран бүтээл туурвихгүй нь бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.