Дуучин Цэлмүүн ”Мөрөөдлийн театр”-тай хамт

2012/03/19
Share |
Хүмүүс: Цэлмүүн | 
Дуучин Цэлмүүн ”Мөрөөдлийн театр”-тай хамт

Universe Best Songs тэмцээний ялагч дуучин Цэлмүүн тус тэмцээний шилдэг оролцогчдын тоглосон “Зүрхэнд гэрэлтэх од” уран сайхны киноны гол дүрд тоглож байсан бөгөөд сүүлийн үед кино, жүжгийн дуунууд дуулах болсон билээ. Тэрээр “Мөрөөдлийн театр”-ынхны хамт олон болох жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр болоод “Х түц” хамтлагийн жүжигчин Батаагийн гол дүрд нь тоглосон “Ээжийн дайсан” нэртэй дэлгэцийн уран бүтээлд тоглож байгаа юм байна.

"Мөрөөдлийн театр"-ын уран бүтээлчид энэхүү киноныхоо нээлтийн дараа хоёр дахь жүжгийнхээ ажилд орох юм байна. Уг инээдмийн жүжиг нь тавдугаар сард нээлтээ хийх бөгөөд оюутнуудын хайр сэтгэл төгсөлтийн баярын тухай байх аж. Мөн энэ зун дахин дэлгэцийн шинэ бүтээлд орон намар томоохон уран бүтээл хийнэ гээд “Мөрөөдлийн театр”-ын уран үтээл ар араасаа ундарсаар байх нь нь ээ.

Тус театрын анхны уран бүтээл "Миний нууц хүү" жүжиг тун удахгүй тохиох "Гэгээн муза-2011" наадамд дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа бөгөөд энэ сарын 21-нд 19.00 цагт УДЭТ-ын тайзнаа шүүгч, үзэгчдийн хамт ганцхан удаа тоглох тухай эх сурвалж мэдээлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 9912-3334 утсаар хүлээн авна. тэмдэгт.