Ардын багш Арго хошин урлагт хүчээ сорихоор шийдлээ

2012/03/19
Share |
Хүмүүс: Б Арго | 
Ардын багш Арго хошин урлагт хүчээ сорихоор шийдлээ

Хэдхэн жилийн өмнөөс гадаадын 25 хэл мэддэг хэмээн нийгэмд танигдан, сургалтын төвөөрөө дамжуулан оюутан залууст номын дуу сонсгож явсан Ардын багш Арго хошин урлагт хүчээ сорихоор шийджээ. Телевиз болгоноор тив тивийн хэлний өөрөө сурах бичгийг сурталчилж, төдийлөн ашиг ололгүй үгүй юу Даахий бурхан бүтээн, Мөнх тэнгэрээр бизнес хийх нүсэр их ажилдаа ханцуй шамлан орж байсан нь саяхан.

Тэрээр Чингис хааныг буулгана гэж шуугиж, Чингис хаанд танигдаагүйдээ гутарсан уу, Онго тэнгэр нь Чи бол багш болох ёсгүй хүн, Ард түмнийг хөгжөөхөөр ирсэн Алиа салбадай гэсэн үү бүү мэд түүний хошин урлагийн салбарт хүчээ сорихоо зарласан рекламнууд нь телевизийн сувгуудаар цацагдаж эхэллээ. Түүний хошин шогийн шинэ бүтээл UB паласын тайзнаа ганцхан удаа тоглогдох бөгөөд тоглолтын нэр нь “Хорин нэгэн мянга” гэнэ. Одоо цагийн хошин урлагийн мастеруудыг нам дарж, орчин үеийн жинхэнэ Монгол инээдийг түмэндээ үзүүлнэ гэж тэрээр амлаж байгаа сурагтай.

Магадгүй МАХН-д элсээд байгаа тэрээр хошин шоу тоглолт нэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших сурталчилгаагаа далд хэлбэрээр хийхийг зэхэж байгаа ч юм билүү, хэн мэдлээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.