Монголын “ Мэрилин Монро” Ука хэтэрхий биеэ тоов

2012/03/20
Share |
Хүмүүс: Киви  | 
Монголын “ Мэрилин Монро” Ука хэтэрхий биеэ тоов

Киви хамтлагийн дуучин Укаг сүүлийн үед задгай амнаасаа болоод үзэгчдийн шүүмжлэлд  Ангирмаагийн дагуул охин гэж нэрлэх болсон. Хааяа задгай амнаасаа болоод үзэгчдийн шүүмжлэлд багагүй өртчихдөг Ука нөгөө хоёрыгоо  бодвол арай сэргэлэн, сүйхээтэй нэгэн. Тиймдээ ч Ангирмаа багшийнхаа хайртай охин нь байж чаддаг биз. Хамтлагийнхаа хоёроос тусдаа уран бүтээл хийхээр шийдсэн дуучин бүсгүй шинэ цомгоо Франц улсад хэвлүүлжээ. Алдарт  од шаргал үст Мерилин Монрогийн хэв маягийг дуурайж зургаа авахуулсан Ука саяхан “Мерилин Монротой өөрийгөө хэр адилхан гэж боддог вэ” гэсэн асуултанд  “Би өөрийгөө Монротой адилхан гэж боддог, гэхдээ би Мерлин Монрог дуурайдаггүй” гэж хариулсан нь үнэнд нийцэхгүй. Олон жилийн өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ертөнцийн гоо бүсгүй алдарт одыг тэр чигээр нь хуулбарлан зургаа авахуулсан Ука хэнэг ч үгүй “дууриадаггүй” гэж хариулж болмооргүйсэн. Түүнчлэн “Намайг Парисын гудамжинд зургаа авахуулж байхад маш олон хүмүүс бичиж байсан”  хэмээн дэлхийн хэмжээний од шиг зиндаархаж,өөрийгөө дэндүү магтаж бусдад шүүмжлүүлж байна.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.