Хүмүүс: |
Барилгын салбарт өөрийн гэсэн орон зайг эзэлсэн “Жигүүр гранд” группын ерөнхий захирал, гавьяат барилгачин Д.Баттөрийг монгол түмэн ая зохиогч, урлагт элэгтэйгээр нь андахаа больжээ. Анх байгуулсан “Гранд” хамтлагаа тарааж, одоо бие даасан уран бүтээлээ рок, попчдоор дуулуулан их ажлынхаа завсраар бүтээж, туурвиж байгаа тэрбээр нэгэн мюзикл бичээд тун завгүй байна.
Өнгөрсөн эр цэргийн баяраар урилгад дарагдан ямартай ч байгууллагынхаа бүсгүйчүүдийн дайллаганд оролцож “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” дуугаар мэндчилгээ дэвшүүлж, ардын армид алба хаасан тухайгаа сэтгэл уяртал хүүрнээд авсанд хамт ажилладаг бүсгүйчүүд нь “Манай захирал “мужик” шүү” хэмээн баярын нулимс унагажээ. Тэрбээр ирэх жил бүсгүйчүүдэд зориулж бие даасан тоглолтоо хийх гэнэ.