Сюзан Бойл автобусаар зорчдог

2012/03/21
Share |
Хүмүүс:
Сюзан Бойл автобусаар зорчдог

Британийн цул авьяас Сюзан Бойл 22 сая фунт стирлингийн хөрөнгөтэй болсон ч төрөлх хотынхоосоо өөр дэлгүүрээр ордоггүй, такси барихаас илүү автобусаар зорчихыг илүүд үздэг хэвээр гэнэ. Өдгөө 50 настай дуучин бүсгүй маш үнэтэй, тохилог хаус худалдаж авсан ч тэрийгээ түрээслэн, өөрийн хуучин байшиндаа амьдарч байгаа юм. Төрөлх хотынх нь хүмүүс түүнийг баян болсон ч огт өөрчлөгдөөгүй хэмээн ам сайтай байдаг гэнэ. 2009 онд “I Dreamed a Dream” нэртэй анхны цомгоо гаргаж, нэр алдраа цуурайтуулсан Сюзан Бойл гэнэт баяжиж, нэр алдрын оргилд хүрсэн шигээ өндрөөс гэнэт унахаас айдаг хэмээн ярьжээ. Гэвч Сюзан Бойлд нэр алдраас илүү энгийн амьдралдаа дуртай бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.