Жастин Биберийн нүүрийг хөх няц болгожээ

2012/03/21
Share |
Хүмүүс: Justin bieber | 
Жастин Биберийн нүүрийг хөх няц болгожээ

Дуучин хөвгүүн Жастин Бибер Complex сэтгүүлд зориулан тун сонирхолтой зураг авахуулжээ. Өмнө нь үзэсгэлэнтэй, эелдэг хөвгүүний төрхийг гаргахыг хичээсээр ирсэн Бибер энэ удаад зодоонч эрийн дүрд хувирсан байна. Тэрээр өөрөөсөө хавьгүй булиа хоёр эрийг цусыг нь гартал балбаж, өөрөө ч чамгүй нүдүүлсэн зодоонч залуу шиг харагдахыг хүсчээ.

Жастин Бибер тус сэтгүүлд ний нуугүй ярилцлага өгөхдөө заримдаа гэрэл зурагчдын гөвшчихмөөр санагддагаа ч ярьжээ. “Бүтэн найман цагийн турш нисээд буумагц баахан зурагчин бүчээд авах сайхан байдаггүй. Заримдаа тэдний түлхэж хаячихаад гүйчихмээр санагддаг шүү” гэж Бибер ярьсан байна. Биберийн шинэ төрх бүхий сэтгүүл мөдхөн хэвлэгдэн гарах ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.