Ч.Цэлмүүн эрэгтэй дуучдыг байлдан дагуулж эхэллээ

2012/03/21
Share |
Хүмүүс: Цэлмүүн | 
Ч.Цэлмүүн эрэгтэй дуучдыг байлдан дагуулж эхэллээ

Рок попын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хоолойн цараараа үнэлэгдэж яваа залуу дуучин бол “Universe Best Songs 2009” наадмын тэргүүн байрын эзэн Ч.Цэлмүүн билээ. Даруу дөлгөөхөн охин уг наадмаас өөрийнхөө авьяасыг нээж, оргил өөд өөрийн хүчээр мацаж яваа. Тиймээс ч рок попын чансаа өндөр дуучдын эгнээнд багтааж эхэлсэн гэнэ. Үүнийг батлах шиг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Lumino” хамтлагийн ахлагч Баажий нар түүнтэй хамтын уран бүтээлээ хийж эхэллээ. “Universe Best Songs-2009” наадмын шат бүрт нь чангарч, авьяасаа улам гэрэлтүүлж байсан түүнд тэргүүн байрны шагнал олгосон нь нүдээ олсоныг тэрээр уран бүтээлээрээ баталж байгаад зохион байгуулагчид баяртай байдаг. 

“Universe Best Songs 2009” наадмын гранприг атгасан цагаасаа эхлэн уран бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн тэрээр тун удахгүй сонсогч фэнүүдийнхээ гар дээр шинэхэн цомгоо хүргэхээр борви бохис хийлгүй ажиллаж байгаа гэнэ лээ. Мөн “Бурхан өршөөг” киноны “Магтуу” хэмээх дууг амьдруулаад зогсохгүй өөрийнх нь тоглосон “Ээжийн дайсан” киноны дуугаа ч сонсогч фэнүүддээ хүргээд байгаа.  

Жүжгийн дууг хэн дуртай нэгэн нь дуулчихдаггүй. Тэгвэл Ч.Цэлмүүн УДЭТ-ын “Цэцэрлэгт учирсан хоёр” драмын жүжгийн дууг тун чадварлаг амилуулснаар чадварлаг, авьяаслаг дуучин гэдгээ дахин батлаад авсан. Ямартаа ч тун удахгүй залуу дуучин Ч.Цэлмүүн фэнүүдээ уран бүтээлээрээ бөмбөгдөж, энэ бүхнийгээ багтаасан шинэхэн цомгоо таны гар дээр тавих нь.

Б.Баяржаргал "TV ZONE"

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.