Хүмүүс: Lopez Jennifer | |
“Өнөөдөр Женнифер Лопез над руу утасдлаа. Тэр онцгой даашинз бүтээж өгөхийг хүссэн. Дараагийн хуримных. Ямар өнгөтэй вэ? Та надад зөвлөөч?” гэж алдарт загвар зохион бүтээгч Роберто Кавалли өөрийнхөө блогтоо бичжээ.
Өнгөрсөн жил дуучин бүсгүй нөхөр Марк Энтонигээс салсан билээ. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш дөрвөн сарын дараа дуучин бүсгүй бүжигчин Каспер Смарттай хамт явж харагдсан байна. Энэ залуу нэг бус удаа цагдаа нарын хараанд өртөж байсан бөгөөд голдуу замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байжээ. Гэтэл Лопез үүнд нь нэг их санаа зовохгүй байгаа бололтой. Харин нөгөөх залуу нь Женнифер Лопезын бие түүний уулзаж байсан охидын биенээс ч дээр хэмээн сагсуурч яваа сурагтай.
Улаан өнгөтэй даашинзны сураг гарснаас хойш хэдхэн хоногийн дараа “Вог” сэтгүүлийн хуудаснаа нөгөөх даашинзаа өмссөн Женнифер Лопезын зураг гарчээ. Тиймээс үнэхээр хурим болох гэж байна уу, энэ даашинз хуримных байх хэмээн сэтгүүлчид таамаглаж байгаа гэнэ.