Мах, гурилаар монголчуудыг “атгадаг” Магнагт Х.Баттулга

2012/03/22
Share |
Хүмүүс: Х.Баттулга | 
Мах, гурилаар монголчуудыг “атгадаг” Магнагт Х.Баттулга

Махны үнэ арван мянган төгрөгт хүрлээ. Юу болж байнаа монголчуудаа. Бид бараг түүхэндээ байхгүй өндөр үнээр махаа худалдаж авч байна. Гуч дөчин сая малтай монголчууд махаа ийм өндөр үнээр авч байгааг гадныхан мэдвэл онигоо, махныхаа үнийг зохицуулж чадахгүй байгаа төр ичиг ичиг болох нь. Болоход ч ойрхон байна. Хорь гуч байтугай хоёр гуравхан сая малтай улс иргэдийнхээ гол хүнсний бүтээгдэхүүнийхээ үнийг ингэж өсгөхгүй нь лавтай. Ер нь махны үнийн өсөлтийг янз янзаар л тайлбарлаж байна.

Гэвч үүний хамгийн гол буруутан нь ЗТБХБ-ын сайд асан УИХ-ын гишүүн Х.Баттулга. Магадгүй та Юу яриад байнаа, Зам тээврийн хүн маханд хамаагүй шүү дээ, Яагаад гэж асууж байна уу. Гэхдээ л хамаатай, бүр нөлөөлсөн болох нь бараг л тодорхой гэж хэлмээр байна. Хэрвээ та Х.Баттулга гишүүний Хөрөнгө орлогын мэдүүлэгийн үзсэн бол манай улсын мах бэлтгэдэг цөөн хэдэн компаниудын нэг болох “Мах импекс”, хүнсний томоохон компаний нэг болох “Талх чихэр” гээд хэд хэдэн компанийг эзэмшдэг болох нь илхэн харагддаг.

Тэрбээр 1990-ээд оны үед улсын хэдэн компаниудыг үнэгүйдүүлж авсан гэгддэг бөгөөд эдгээр компаниуд өдгөө монголчуудыг “атгадаг” гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Хэрвээ эдгээр компаниуд ашиг олохгүй байна гээд үнээ нэмчихвэл ард түмний амьдрал мөн түүнийгээ дагаад л доошилдог нь өнөөгийн “жам” болчихсон. Нийслэлийнхэн жил болгон иргэдийнхээ хэрэгцээг хангахын тулд нөөцийн махыг худалдаанд гаргадаг.


Албаныхан махны үнийг ченжүүдтэй холбоотой, хамаг юм ченжүүдээс боллоо гэж байна. Харин монголын хамгийн том ченж, ченжүүдийн толгойлогчийг “Мах импекс” гэдгийг олон хүн хэлж байна. Жил жилийн нөөцийн махны ихэнхийг “Мах импекс” гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэвч нөөцийн махыг дор хаяж 2000 төгрөгөөр нэм гээд гэдийгээд суугаад байгааг үүнээс өөр юу гэж ойлгох вэ?

Мань хүн Засгийн газарт байхдаа махны үнэ буурна, ард түмний амьдрал сайжирна хэмээн баахан үлгэр ярьсан. Харин өнөөдөр ямархуу байдалтай байгааг эрх биш нүдээрээ биш юмаа гэхэд чихээрээ сонсч байгаа байлгүй. Таны хэлсэн үнэд мах хүрчихлээ. Харин одоо талхны үнэ хэд болох вэ?

Өнгөрсөн жил “Атрын 3” дугаар аян зохиогдож, монгол улс түүхэндээ байхгүй их ургац хураан авсан. Бүр ургасан тариа нь ихдээд дэлбэрсэнийг Дарханд болсон үйл явдал гарцаагүй батална. Гэвч саяхнаас талх тарианы үнэ сэмхэн нэмэгдчихлээ. Энэ бас л таны явуулга уу. Монголчуудыг мах, гурилаар атгах гэсэн таны атгаг санаа юу.

Таны жилийн орлого 405 сая төгрөг юм билээ. Гэв энэ их мөнгө таньд хангалттай биш байна гэж үү. Монголчуудын амьдрал таны өвдөг дор сөхрөх нь байна шүү дээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
femsvizb WfAcIvssbcgphmcaei, [url=http://kbtrpvcgswgq.com/] kbtrpvcgswgq[/url], [link=http://liswepgpkgbt.com/ ]liswepgpkgbt[/link], http://imgfajqtftmz.com/
IP:5.101.64.70  2018-05-03 20:30:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.