C.Сэрчмаа бут авна

2012/03/23
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
C.Сэрчмаа бут авна

Гэрийн эзэгтэй болж, хөөрхөн охин төрүүлээд уран бүтээлээ түр завсарлаад байсан дуучин С.Сэрчмаа тун удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Тэрбээр MN25 дугаар суваг телевизийн олон ангит киноны дууг үзэгчдийн сэтгэлд хоногштол дуулсаар урлагийн тайзнаа эргэн ирээд удаагүй байгаа юм. Харь нутгийн бэр болж, цуутай хурим хийсэн ч удалгүй төрхөмдөө буцаж ирсэн дуучин бүсгүйн хувийн амьдралын талаар сонирхох хүн цөөнгүй. Гэвч ойрын эх сурвалжийн өгсөн мэдээгээр дуучин С.Сэрчмаа охиныхоо аав, Өвөрмонголын баян Баярттай эргэн нийлж, уран бүтээлийнхээ ажилд ч ханцуй шамлан орсон аж. Түүний тоглолт ирэх дөрөвдүгээр сард болох юм байна

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.