МУГЖ Б.Сарантуяа охиныхоо аавтай ”улстөрөөр дайтахаар” шийджээ

2012/03/23
Share |
МУГЖ Б.Сарантуяа охиныхоо аавтай ”улстөрөөр дайтахаар” шийджээ

Сүүлийн үед урлаг спортын алдартнууд улстөржиж нам эвсэл дагах болсон нь ард түмний ундууцлыг төрүүлэх болсон. Гадны орнуудад эрдэм боловсролтой, хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүс улстөрийн тоглоом тоглодог бол манай оронд хэвлэл мэдээллээр хэн их бичигдэж байна тэр хүн улстөрч болдог гэхэд хилсдэхгүй. Ямарсайндаа л МУГЖ С.Жавхлан “Би уг нь улстөрд орохгүй гэж бодож байсан чинь хэвлэл мэдээллээр намайг сонгуульд нэр дэвших гэж байгаа гээд бичээд байх юм. Тэгэхээр нь дургүй хүрээд нэр дэвшчихдэг ч юм уу гэсэн бодол төрөөд байгаа” хэмээн ярьж байсан.

Тэгвэл рок попын томчуул ч санаанд оромгүйгээр нам эвсэл дагах болсон нь олон хүний гайхширлыг төрүүлээд байгаа. Тодруулбал МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Жаргалайхан нар саяхан МАН-ын гишүүн болж, батламжаа гардан авсан бөгөөд тус намын бага хуралд гишүүдээс ч идэвхитэй оролцох болсон гэнэ лээ. МУГЖ Б.Сарантуяагийн хувьд улстөрд орох болсон шалтгаан нь охиныхоо ааваас болсон гэх. Учир нь түүний экс нөхөр Отгон-Очир нь АН-ын гишүүн бөгөөд  Мөрөн сумын намын байгууллагын дарга аж. Тиймээс поп хатагтай улстөрийн карьер хөөж, охиныхоо аавтай улстөрийн талбарт хүч үзэхээр шийдээд байгаа сурагтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.