Хүмүүс: Lohan Lindsey | |
Өнгөрөгч баасан гарагт Канадын нийслэл Торонто хотод болсон “Жим Ричардсын ток шоу”-нд порно од Алекс Торрес буюу Вүүдүү оролцож Линдсэй Лохантай унтсан гэдгээ хэлжээ. Тэрээр “Би огтхон ч тоглож, тохуурхаагүй шүү. Энэ бүхэн үнэн” гэсэн байна. Түүний энэ яриаг хөтлөгч Ричард дахин тодруулахад “Тийм ээ яриангүй үнэн” гэжээ.
Цааш нь түүнд шөнийг хамт өнгөрөөснийх нь хариуд Линдсей Лохан мөнгө төлсөн тухай ч ярьжээ. Түүнчлэн Холливудын олон од надтай унтахын тулд өндөр үнэ санал болгодог хэмээсэн аж.
Энэ үйл явдлын талаар Линдсэй Лоханы хувийн төлөөлөгч Стив Хонигоос тодруулахад “Порно одын ярьсан зүйлд бид хариу өгөх албагүй” хэмээжээ.