Агиймаа хүүтэй боллоо

2012/03/24
Share |
Хүмүүс:
Агиймаа хүүтэй боллоо

Дуучин Агиймаа саяхан нялх үрийн зулай үнэрлэж хүүтэй боллоо. Хэсэгтээ уран бүтээл завсарласан дуучин бүсгүйг үгүйлэх залуус бишгүй байлаа.Энэ зуур ч урлагийн тайзаа үгүйлсэн дуучин бүсгүйг сонирхсон фенүүд нь хэвлэлийнхнийг ч бүүр амраахаа байсан гэхэд хилс болохгүй ээ. Ээж болж, өрх гэрийн эзэгтэй болсон дуучин Агиймаа маань хүүтэй болж магнайгаа тэнийлгэж саяхнаас эр нөхрөө олонд таниулах болсон байна. Давхар давхар баярт мэдээг сонссон фенүүд нь түүнд халуун баярыг хүргэсээр утсыг нь амраахаа байсан байна. Түүний бяцхан үрийн эцгээр “Никитон” хамтлагийн дуучин Баачкагийн төрсөн дүү Төрөө гэх залууг тодорчээ. Төрөөгийн хувьд урлагийн хүрээндээ нэлээд томоохон байр суурь эзэлсэн хүний үр сад гэдгийг ч онцлох болсон байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.