Д.Цэнд-Аюуш: Олсон мөнгөө уран бүтээлдээ зарцуулаад таардаг

2012/03/24
Share |
Хүмүүс: Н Цэнд-Аюуш | 
Д.Цэнд-Аюуш: Олсон мөнгөө уран бүтээлдээ зарцуулаад таардаг

Телевизийн реклам, газар газрын үйл ажиллагааг хөтөлж өөрсдийн карьераа өсгөж байдаг хамтлаг бол "ТВ коктейль" юм. Тиймээс хөгжилтэй, авьяастай, хөдөлмөрч гэдгээрээ олондоо хүлээн зөвшөөрөгддөг тус хамтлагийн залуусыг энэ удаагийн "Уран бүтээлч" буландаа урьж ярилцлаа.

"ТВ коктейль" хамтлагийн жүжигчин Д.Цэнд-Аюуш

-Уран бүтээлийн ургац арвин байна уу?


-Бид одоогоор хүүхэлдэйн кинон дээр ажиллаж байгаа. Гэхдээ киноны маань ажил бүрэн дуусаагүй учраас хараахан олонд хүргэх болоогүй байна. Дээр нь залуу хүмүүсийн хувьд байнга л уран бүтээлийн эрэл хайгуул хийж байдаг. Түүнээс гадна эргэн тойронд болж байгаа сонин хачин, сонирхолтой зүйлүүдийг харж уран бүтээлдээ тусгал болгодог.

-Хүн бүхэн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцдэг. Таны хувьд?


-Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй гэдэг шиг их зүйлийг мөрөөддөг. Түүндээ бага багаар хүрч л байна. Ер нь уран бүтээлч хүн уран бүтээлээ хэрхэн сайжруулах талаар цаг ямагт бодож байх ёстой. Энэ бүхний үр дүнд "ТВ коктейль" хамтлаг маань хоёр бүрэн хэмжээний кинотой болж, тэр маань дэлгэцэнд гарч үзэгчдэдээ хүрсэн.

-Инээдмийн кинонд тоглох, хүмүүсийг инээлгэнэ гэдэг хэцүү. Цаашдаа драмын болон өөр төрлийн уран сайхны кинонд тоглоё гэж боддог уу?


-Жүжигчин хүн бүх төрөлд хөрвөж чаддаг байх ёстой. Миний хувьд драмын урлагт илүү дуртай. Учир нь би бага насаа болон оюутан цагаа Хүүхэд залуучуудын театрт өнгөрүүлсэн. Манай хамтлаг дандаа инээдмийн кино хийгээд байхгүй ээ.(инээв) Нас явж байна, туршлага ч сууж байна. Бидний амьдрал ч туршлага болж байна. Амьдралаас олон зүйлийг харж байна. Тиймээс бидний уран бүтээлийн санаа ч өргөн болж байгаа. "ТВ коктейль" ямар нэг төрөлд баригдахгүйгээр уран бүтээл хийнэ.

-Эмэгтэйчүүд гоёл ихтэй байдаг. Тэр дундаа жүжигчид бүр ч их гоёлтой байдаг шүү дээ?


-Байлгүй яахав. Гоёлын ээмэг зүүлт, өөрт зохисон хувцас гээд гоёж гоодохыг алийг тэр гэхэв. Ер нь эмэгтэй хүн өөртөө байнга анхаарал тавьж байх ёстой гэж боддог.

-Дэлгэцээр сайхан харагддаг шигээ үргэлж сайхан харагдах гэж хэр хичээдэг вэ?


-Тэгж харагддаг бол баярлалаа. Мэдээж эмэгтэй хүн тэр тусмаа урлагийн хүн гэдэг утгаараа гоо сайхан, залуу харагдахыг хүсдэг. Надад гоё харагдах нууц жор гэж байдаггүй (инээв). Аль болох амралтаараа унтаж амрахыг хичээдэг. Хөдөлгөөнтэй, идэвхтэй, сайхан амьдрахыг л боддог доо.

-Ихэнх уран бүтээлчид кино рекламанд тоглож карьераа өсгөдөг. Гэтэл санал болгосон бүхэнд тоглохоос татгалздаг гэх нь бий?


-Тодорхой хэмжээгээр киноны урилга ирдэг. Хамгийн сүүлд гэхэд л "Худалч залуу" кинонд тоглосон. Жүжигчин Бархүүгийн продюсерлосон уг кино амжилттай хийгдээд гуравдугаар сарын 26-нд нээлтээ хийнэ. Хүмүүс биднийг рекламанд тоглоод бөөн, мөнгө авдаг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл тийм биш. Зарим нь гэрээний дагуу байлаа гэхэд зарим нь бие биенийхээ ажил үйлсийг сурталчилж хамтран ажиллах нь бий. Мэдээж уран бүтээлч хүний хувьд урлагийн аль ч төрөл жанрт өөрийгөө дайчлан тоглохыг бодолгүй яахав.

-Энэ хэмжээгээр хувь уран бүтээлчид мөнгө санхүүгээ ч арвижуулж болох талтай?


-Үгүй ээ. Хүмүүст мөнгөтэй харагддаг юм шиг байгаа юм. Олсноо уран бүтээлдээ зарцуулаад таарах юм байна шүү дээ. Тэгээд ч сүүлийн үед хүссэн мөнгөө олж чадахгүй л байгаа.

-Тэгвэл хэр үрэлгэн бэ?


-Үрээд байх мөнгө байхгүй.

-Хүнийг найз нөхдөөр нь дүгнэдэг гэдэг. Тиймээс та найз нөхдийн тухайд юу хэлэх вэ?


-Бага насны, оюутан цагийн, үе үеийн, цаг цагийн гээд олон найзууд бий. Тэд маань шинэ уран бүтээл гарсны дараа үнэлэлт дүгнэлт өгдөг. Алдаа, оноог хэлж, шүүмжилж, бас урам хайрлаж, ирлэж хурцалж байдаг.

-Залуу хамтлаг, уран бүтээлчид байсхийгээд л тардаг. Гэтэл та гурвын хувьд зангидсан гар шиг хамтдаа уран бүтээлээ хийсээр яваа?


-Бид хамтарч уран бүтээл хийгээд арав гаруй жил болж байгаа. Зан зангаа мэддэг болчихсон болохоор зөрчилдөөн ч бага гардаг. Тийм учраас бид хүсэл зорилго нэгтэй гар сэтгэл нийлж ажиллаж ирсэн.

-Жүжигчин Цэнд-Аюушийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Жүжиг кино гэсээр явтал нэг мэдэхэд өдөр өнгөрчихдөг байлгүй дээ?


-Өдрийн ачаалал янз бүр байдаг. Гэхдээ аль болох өглөө гэрээсээ гарахдаа төлөвлөсөн ажлуудаа амжуулъя гэж боддог. Ихэнхдээ үдээс өмнө гадуур ажлаа амжуулаад, үдээс хойш уран бүтээлийн ажилдаа ордог доо.

"ТВ Коктейль" Хамтлагын жүжигчин З.Цолмонбаяр: Бидний уран бүтээлийг таалах нь таалж, эсэргүүцэх нь эсэргүүцэж байдаг

-Их завгүй байх чинь. Шинэ уран бүтээл хийгээд байна уу?


-Уран бүтээлийн нэгдлийнхэнтэйгээ зохиол дээрээ ярилцаад тэгж хийвэл гоё болно, ингэвэл зүгээр гээд санаа оноогоо ярилцаад явж байна даа. Ер нь хийж байгаа уран бүтээл минь саад тотгоргүй, ар араасаа хөвөрч, баяжигдаж байх нь уран бүтээлч хүний баяр баясгалан байдаг. Бидний хувьд Энхбаярынхаа бүтээл дээр ихэвчлэн ажилладаг. Ийм санаатай уран бүтээл хийвэл гоё байна, түүнийгээ адал явдалтай, сонирхолтой байдлаар яаж хүнд хүргэх вэ гэдэг талаас бодолцдог.

-Өнөөдөр сайн муу кинонууд борооны дараах мөөг шиг олширсон. Энэ бүхэнд ямар нэг цензур, хяналт гэж байдаггүй юм уу?


-Урлаг арилжааны тал руугаа шилжчихсэн. Гэхдээ олон кино зэрэг гарна гэдэг кино урлаг хөгжиж байгаагийн илрэл юм. Яахав, мэргэжлийн, мэргэжлийн бус, нийгмийн зорилготой, пиар, эсвэл шууд мөнгө харж хийсэн бүтээлүүд гарч байна. Гэхдээ юм хийх гээд зүтгэж байгаа хүмүүсийг буруутгах шаардлагагүй. Аливаа зүйл сайнтай муутай байж хөгждөг. Бодол санаагаа хүмүүст хүргэж байгаа нь бидний давуу тал. Энэ утгаар бидний уран бүтээлийг янз бүрээр хүлээж авдаг юм. Нөгөө талаар танил тал, арын хаалгаар дэлгэцэнд гарч байгаа чанаргүй кинонууд ч байна. Кино урлагийг хөгжүүлье гэвэл сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй. Тухайлбал АНУ-д киногоор дамжуулж буруу зүйлийг жигшүүлж, ойлгуулж байдаг. Энэ нь ч хүний хүмүүжил, төлөвшилд нөлөөлдөг юм билээ.

-Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Тиймээс уран бүтээлчид үзэгчдийнхээ урам дэмэнд амьдардаг?


-Тийм шүү. Би зовоход минь зовж, баярлахад минь баярлаж сэтгэл санаагаараа үргэлж хамтдаа байдаг хэдэн найзуудтай. Тэд маань сайн уран бүтээл хийвэл баяр хүргэж, тааруухан бүтээл хийвэл яагаад ийм хайнга хандчихав аа, дараагийн уран бүтээлээ сайн болгоорой гэх зэрэг магтаал шүүмжлэл хосолсон үгсийг олонтаа хэлдэг. Ялангуяа Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Наранбаатар найз маань их мэдрэмтгий, байнга оргилж буцалмаар хүчтэй урам дэм өгдөг.

-Та дандаа л инээж явдаг. Уурлаж бухимдах зүйл гардаггүй хэрэг үү?


-Миний хувьд амьдралд маш идэвхтэйгээр оролцдог. Гудамжинд явж байхад жолооч нар машиныхаа цонхоор хэрэлдэж, хараал хэлээд байх нь зохимжгүй харагддаг. Бас явган зорчигчид гэрлэн дохио харж гарцаар гарахгүй их бухимдуулдаг.

-Таныг спортын олон төрлийн хоббитой гэж гэлцдэг?


-Би үндэсний бөх, чөлөөт, жүдо, бокс, хөлбөмбөгөөр хичээллэх дуртай. Үндэсний бөхөөр барилддаг хэдэн сайхан хийморьтой найзуудтай. Монголоос хөл бөмбөгийн шигшээ багийг дэмждэг. Гадныхнаас Испанийн Барселона багийг дэмждэг. Шилдэг тоглогч нь надтай адилхан жижиг биетэй байдаг болохоор тэр юмуу хөгжөөн дэмжих дуртай.

-Найз бүсгүйнхээ тухайд?


-Миний найз бүсгүй Японд сурч байгаа. Халуун дулаан харилцаа, энерги нь хүмүүсийг бие биеэ ойлгоход маш чухал байдаг. Тийм учраас хүн тохирох хүнээ л олох ёстой юм билээ.

-Залуу хүмүүс шинэ санаачлага сэтгэлгээгээр дүүрэн байдаг. Танай хамтлагийн цаашдын зорилго, чин хүсэл юу вэ?


-Бидэнд уран бүтээлээ чанаржуулах тал дээр бодож төлөвлөсөн зүйл их бий. Хошин урлаг олон төрөл жанраар хөгжиж байгаа. Тийм учраас бид арай өөр төрөл жанр урсгалаар гарч ирэхийг хүсдэг. Цаг үеэ дагасан бүтээлээ хошин өнгө аясаар үзэгчдэд хүргэх нь бидний гол зорилго. Мэдээж хүмүүс уран бүтээлийг минь таалах нь таалж, эсэргүүцэх нь эсэргүүцэж янз бүрээр л хүлээж авдаг. Тэр дундаас бид суралцаж яавал сайн уран бүтээл гаргах вэ гэсэн эрэлхийлэл хийдэг.

-Хэнээс мартагдашгүй бэлэг авч байв?


-Аравдугаар ангиа төгсөөд их сургуульд ороход ээж маань эр хүний чимэг гэж алтан сорьцтой бөгж авч өгч байлаа. Ингээд том хүн болж байна гэж баярласан хэрнээ ангийнхнаасаа битүүхэн санаа зовдог байж билээ. Харин энэ жил цагаан сараар ээжийн дүү хурган дотортой дээл, монгол цамц, бүс бэлэглэсэн.

Д.Нэргүй

Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser ïî çàêëàäêè â îäåññå ЗакладкР¸ марки в Белёве Купить ÐšÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в АрмянскРµ Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Ð¢ÑŽÐºÐ°Ð»Ð¸Ð½Ñ ÐºÐµ соли легал вики галоперР¸Ð´Ð¾Ð» Купить Шишки ак47 в Шилка купить Марки НабережР½Ñ‹Ðµ Челны Отделы и управлеР½Ð¸Ñ СледствРµÐ½Ð½Ð¾Ð³Ð¾ комитетР° в Ð›ÑŽÐ±ÐµÑ€Ñ†Ð°Ñ … ìèêñû çàêëàäêè закладкР¸ спайс брянск снотворР½Ñ‹Ð¹ мак ЗакладкР¸ стаф в АлексанР´Ñ€Ð¾Ð²ÑÐº-сÐ
IP:188.72.126.163  2018-01-01 01:44:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.