Аварга А.Сүхбат МАХН-аас, Д.Сумъяабазар МАН-аас, Улсын гарьд Б.Гантогтох ардчилсан намаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байна

2012/03/26
Share |

Энэ УИХ олон бөхтэй. Дархан аваргаас эхлээд сүмоч хүртэл бий. Гэвч ирэх 2012 оны УИХ-д тэднээс ч олон бөх зодоглохоор бэлтгэл ажилдаа ороод байна. Наадмын дэвжээн дээр зодог тайлж, олон хүнийг бухимдуулж байсан Далай аварга А.Сүхбат бизнес хийхийн зэрэгцээгээр улс төрд хөл тавих бэлтгэлээ базааж байна.

Тэрбээр ирэх 2012 оны сонгуульд Төв аймагт МАХН-аас нэр дэвшихээр болжээ. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай тэр эртний найзууд. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, намын дарга болж ид мандан бадарч байх үед А.Сүхбат, дуучин Т.Ариунаагийн нөхөр Г.Буяндоржийн хамтаар МАХН-ын удирдлагуудтай ойр байж, сонгуулийн ажилд ил далд оролцож явсан гэнэ.



Тиймээс МАХН-д элсэж, тус намаас нэр дэвших тийм ч хэцүү биш байгаа бололтой. Харин Далай аварга А.Сүхбатын өрсөлдөгчид тун ширүүн. Тэр төрсөн нутагтаа нэр дэвшиж, МУ-ын шадар сайд М.Энхболд тэргүүтэй томчуудтай өрсөлдөх болоод байгаа юм. А.Сүхбат аварга сонгуулийнхаа бэлтгэл ажилд хэдийнээ орж, аймгийн төвөөр зочилж, уулзалт ярилцлаганаас хоцрохгүй ирдэг болоод байгаа гэнэ.

Төв аймгийн нутаг дээр бугын Сангийн аж ахуй байгуулж, хотын төвд байр байшин барьж байгаа Дархан аваргад мөнгө төгрөг, танил тал, нэр хүнд дутахгүй учраас түүнийг дэмжигчид багагүй байх нь мэдээж.

Тэгвэл Далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн хүү Улсын гарьд Б.Гантогтох АН-аас Увс аймагт нэр дэвшихээр дарга нартай тохиролцоогоо хийж амжсан сурагтай. Б.Гантогтох гарьд “Чамин алт” нэртэй, гадны хөрөнгө оруулаптгай компани байгуулж, Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж. Гэвч Урт нэртэй хууль батлагдаж, олон алтны компаниудын лицензийг хураах болсон нь Б.Гантогтох гарьдыг бухимдуулж байгаа гэнэ.

Энэ хуулийн хоморгонд Улсын гарьд өртөж, компаниа хаалгах дээрээ тулаад байгаа учраас “Уул уурхайн салбараа аваръя” нэртэй хөдөлгөөнд нэгдэж, хурал, чуулганд тун ч идэвхитэй оролцож байна. Нэгэн үе олныг шуугиулж явсан идэр залуу зургаан заан бүгд л улс төр , бизнест хөл тавиад байгаа. Өсөхбаяр аварга байшин барьж, А.Сүхбат аварга архи үйлдвэрлэж, Д.Сумьяабазар Ардын намын Бага хурлын гишүүнээр хүртэл сонгогдсон.

Тиймээс Улсын гарьд Б.Гантогтохын энэ тэмцлийг олон хүн дэмжиж байна. Олон таван үггүй, хэзээ ч элдэв хэл аманд өртөж, ямар нэг бохир наймаа, архи дарс, авгай хүүхний асуудалд нэр холбогдож байгаагүй Б.Гантогтох гарьд ирэх 2012 оны сонгуульд Увс аймгаас хүч үзэхээр шийджээ. Баянаа аварга ч байс Увсад нэр дэвшиж байсан. Гантогтох гарьдыг, бас Баянаа аваргыг Увсчууд дэмжиж хүлээж авна гэдэгт АН-ын дарга итгэлтэй байгаа гэсэн.

МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүдийн дотроос аварга Д.Сумьяабазар тун содон харагддаг. Намын Бага хуралд тун идэвхитэй оролцдог аварга маань ирэх 2012 оны сонгуульд МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвших сонирхолтой байгаагаа нуухгүй байна. Барилгын бизнес эрхлэж, банкны захирлаар ажиллаж чамгүй хөлжсөн Д.Сумьяабазарт МАН-ын дарга нар Өвөрхангай аймгийн МАН-ын хорооноос дэмжлэг авч чадвал нэр дэвшиж болно” гэдэг утгатай зүйл хэлсэн гэнэ.

А.Сүхбат аварга сонгуулийн сурталчилгаандаа Дархан аварга Ж.Мөнхбатыг дагуулж явна. Ж.Мөнхбат аварга одоогоос олон жилийн өмнө Төв аймагт нэр дэвшиж, “Увсчууд Баянмөнхийг сонгоно гэж байна лээ. Та нар надад санал өгөх эсэхээ өөрөө мэднэ биз” хэмээн үг хаяж, чамгүй өндөр санал цуглуулж чадсан туршлагатай “улс төрч”. Харин Б.Гантогтохыг нэр дэвшихэд хамгийн их дэмжиж байгаа хүн бол Дархан аварга Х.Баянмөнх. Тэгвэл сүмогийн их аварга Д.Дагвадорж ахынхаа сурталчилгааны хамгийн гол менежер байх нь дамжиггүй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
vladpisun купить Перец ЖуковскР¸Ð¹ buy Hashish in Lac-Megantic Лирика в ЗеленодР¾Ð»ÑŒÑÐºÐµ Купить кокаин Степняк КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпь в Жукове Kudamatsu????? acheter de la cocaine dans Campbellton Konstanz Kaufe MDMA Genk Kokain kaufen Vanersborg ostaa metamfetamiinia Wiehl Kokain kaufen to buy Heroin in Idaho Giugliano in Campania acquista Metadone Мак на садовом участке: посадка, уход и выращивР°Ð½Ð¸Ðµ Konan?????? ?????????? St. Gallen Acquista anfetamine Купить закладкР¸ стаф в Липецке Купить Гашиш Грозный ?Aba vasarolni kokain Купить амфетамР¸Ð½ КостанаР¹ ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси для электроР½Ð½Ñ‹Ñ… сигарет Дурман трава: как Ð²Ñ‹Ð³Ð»ÑÐ´Ð¸Ñ ‚, где растет, описаниРµ, применеР½Ð¸Ðµ в народноР¹ медицинРµ ???????? ЗакладкР° амф спб купить Метод БоровичР¸ Mefedron Turkistan сатып алу Лепель купіць экстазі Ingelfingen Methadon kaufen kokain Scwcinsk sat?p al?n?z МамлюткР° Купить кокаин Hirosaki????? купить Метамфа Таруса Verdalsora kjop hajish Купить Ð¼ÐµÑ‚Ð°Ð¼Ñ„ÐµÑ ‚амин Балхаш LSD Tekeli sat?p al?n?z Nordlingen, GKSt kaufe Amphetamin
IP:95.181.177.96  2018-06-07 19:38:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.