Хүмүүс: Anderson Pamela | |
Жүжигчин, топ модель Памела Андерсоны “Твиттер” блогт нь түүнийг нэгэн залуу биеэ үнэлж байсан тухайг нь бичжээ. Ингэхдээ 1995 онд рок од Томми Литэй гэрлэхээс өмнө дээдсийн хүрээнийхний дунд нэр хүндтэй болохын тулд баячуудтай энгэр зөрүүлж байсан тухайг нь бичсэн байна.
Гэвч секс дүр төрхөөрөө алдартай Памела Андерсон энэ бүхнийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд миний нэр төрд халдах гэсэн бүдүүлэг үйлдэл хэмээн тайлбарлажээ.
Блогчин залуугийн бичсэнээр 44 настай топ модель “Мак Доналд’с” компанийн удирдах зөвлөлийн гишүүн Миллиано Чейз, “Форд” компанийн ерөнхий менежер асан Дуглас Дюйктэй энгэр зөрүүлж, үүнийхээ хариуд мөнгөн тусламж авдаг байсан гэнэ. Хачирхалтай нь блогчин Митчерийн ярьснаар Памела Андерсон одоо ч чинээлэг эрчүүдээр тэтгүүлдэг аж.
Тэрбээр 1995 оноос хойш гурван нөхөр, гурван хамтран амьдрагчтай байжээ.