“Худалч залуу” өнөөдөр нээлтээ хийнэ

2012/03/26
Share |
Хүмүүс:
“Худалч залуу” өнөөдөр нээлтээ хийнэ

Өнөөдөр “Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүүгийн тоглосон “Худалч залуу” гэх инээдмийн киноны нээлт 16 цагт Тэнгис кинотеатрт зохиогдох аж. Уг киног “Фокус” фильм болон "Херуб" энтертаймантынхан хамтдаа бүтээж үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон байна.

Кино бүтээгчдийн зүгээс өөрсдийн бүтээлээрээ дамжуулан өнөөгийн монгол залуусын амьдралын гэгээлэг зүйлсийг илүүтэйгээр тод томруун хөгжилтэй байдлаар илэрхийлэхийг зорьсон юм байна.

Саяхан нялх үрийн зулай үнэрлэж аав болсон жүжигчин Бархүүгийн тоглосон энэхүү киноны билетийн борлуулалт зарлагдаж эхэлсэн шигээ гүйлгээ сайтай байсан шигээ нээлтээ ч сүртэй, сүржин хийх нь гарцаагүй хэрэг ээ. Хотын залуусын амьдралд хөгжил, баясал нэмэх уг киног таалан сонирхох залуус бишгүй байгаа юм билээ.

Үүнийг ч батлах гэсэн мэт сүүлийн үед жүжигчин залуугийн утасыг амраахаа больсон гэдэг. Залуустаа хандаж хэлэхэд, “Худалч залуу” киногоо хосоороо болон найзуудаараа ирж үзэхийг киноны багийнхан урьж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.