Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Хөгжлийн төлөө хамтдаа” ТББ хамтран багш-оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

2012/03/27
Share |
Хүмүүс:
Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Хөгжлийн төлөө хамтдаа” ТББ хамтран багш-оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль, Хөгжлийн төлөө хамтдаа ТББ хамтран “Эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр, маргааш”багш-оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурлыгамжилттай зохион байгууллаа. Энэхүү хуралд нийт 18 илтгэл ирснээс хоёрдугаар шалгаруулалтад нийт 9 илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэргүүн байрт бизнесийн эрх зүйн 4 дүгээр ангийн оюутан Б.Уранзаяа “Форфайтингийн гэрээний онол, практикийн асуудал” сэдэвт илтгэлээр, дэд байрыг бизнесийн эрх зүйн 2 дугаар ангийн оюутан Д.Амарбаясгалан, А.Өлзийбуян нар “E voting системийн ашиглан сонгууль явуулах нь” сэдэвт илтгэлээр, Бизнесийн эрх зүйн 1 дүгээр ангийн оюутан Б.Мөнхзаяа “Цэргийн жинхэнэ алба төрийн алба болох нь” сэдэвт илтгэлээр гутгаар байр эзэлсэн байна.

Уг эрдэм шинжилгээний хурлын онцлог нь дээрх илтгэлүүдийг багш, оюутан хамтран бичсэнээрээ онцлог бөгөөд энэхүү хурлын зорилго нь багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдний эрдэм шинжилгээ судалгааны ажлын арга зүй, чадварыг нэмэгдүүлэх, судалгааны ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, цаашид эрдэмжсэн судлаач багш, оюутны бүрэлдэхүүнийг бий болгоход оршиж байгаа юм байна.

Эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр тус сургуулийн дэд захирал ХЗШУ-ны доктор, профессор Л.Баасан, Хууль зүйн сургуулийн захирал проф. Ц.Алтанцэцэг, “Хөгжлийн төлөө хамтдаа” ТББ-ын Тэргүүн Монгол улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар нар байлаа.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.