“Гэгээн муза-2011” өнөөдөр шилдгүүдээ тодруулна

2012/03/27
Share |
Хүмүүс:
“Гэгээн муза-2011” өнөөдөр шилдгүүдээ тодруулна

Жил бүрийн олон улсын театрын өдөр буюу өнөөдөр  Монголын театрын урлагийнхан шилдгээ шалгаруулахаар "Гэгээн муза" наадмыг зохион байгуулдаг. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй  энэхүү наадам шилдгүүд өнөөдөр тодрох юм. Тус наадмын үзэгчидтэй шалгаруулалт энэ сарын 20-нд эхэлж өчигдөр дууссан. Энэ жилийн  “Гэгээн муза-2011” наадамд 2010 онд үзэгчдийн хүртээл болсон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн төрөлд өрсөлдөж байгаа билээ. "Гэгээн Муза" наадмын драмын жүжгийн төрөлд УДЭТ-ын уран бүтээлчид "Домогт Ану хатан", "Оролмаа", "Тэнгэрийн хүү" жүжгээ сойсон бол "Мөрөөдлийн театр"-ын залуус "Миний нууц хүү", Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрынхан "Маргаашгүй хаан" жүжгээрээ оролцож байна.  Харин дуулалт жүжгийн төрөлд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр "Арван тавны сар", Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулга "Боржигон цэцэн", Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр "Жанжин заан" бүтээлээ, хүүхдийн жүжгийн төрөлд Улсын хүүхэлдэйн театрын хамт олон "Том хамарт одой", "Гацуурхан" театртынхан "Алтан түл хүүрийн эрэлд", Дундговь аймгийн Төв хал хын дуулалт жүжгийн театр "Солгой харандаа" бүтээлээрээ өрсөлдөнө. Харин “Гэгээн муза-2011” наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, наадмын хөгжимт жүжгийн төрлийн эксперт шүүгчээр УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ш.Найдандорж, наадмын шүүгчээр урлаг судлалын ухааны доктор, дэд профессор, театр судлаач Н.Батсайхан, урлаг судлаач, профессор Д.Мягмарсүрэн, зохиолч Д.Уранхай, урлаг судлалын шинжлэх ухааны доктор, професор Н.Эрдэнэсамбуу, Гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн хөгжимчин Ц.Энхманлай нар ажиллаж байгаа юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
credit reports ”Saw your Blog bookmarked on Reddit I really enjoy your blog and marketing tactic Investigate out my Farmville Guidebook in the event you get a moment”
IP:208.82.123.221  2015-10-18 23:32:15
zfpxirhqrm fM7Bddhomnpfovwdqu, [url=http://qvrnfiisyqke.com/] qvrnfiisyqke[/url], [link=http://evilitiamcty.com/ ]evilitiamcty[/link], http://xohdltcsqwwc.com/
IP:46.161.9.48  2017-05-13 05:24:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.